БНХАУ-ын иргэд 20 сая төгрөгийн хахууль өгсөн хэргийг прокурорт шилжүүллэ

2023-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 133 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 118 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 764 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 753 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэгт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав. 

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-БНХАУ-ын иргэд нийтийн албан тушаалтан “Д”-д 20 сая төгрөгийн хахууль өгсөн гэх;

-Гаалийн улсын байцаагч “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй зүйлийг хийсний хариуд хахууль авсан гэх;

-“П” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

-Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан “Т”, “С” нар бусдад давуу байдал бий болгосон гэх;

-Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэх;

-“Э” нь Дундговь аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгосон гэх;

-Дорноговь аймгийн Сайншанд сумын удирдах албан тушаалтан “Б”, “Т” нар албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 28,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх.

Эх сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 34 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 25 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 38 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 44 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 48 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 35 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 35 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 24 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 55 мин