Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр эгнээгээр 12526 тээврийн хэрэгсэл зорчжээ

2023-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчих ёстой. Бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчвол зөрчилд тооцож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 20,000 төгрөгөөр торгодог. Өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16-22-нд энэ төрлийн зөрчил 12526 бүртгэгдсэнийг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдээллээ.

Мөн тус төвөөс өгсөн мэдээллээс харвал

-хурд хэтрүүлсэн зөрчил 949

-үзлэг оношилгоонд ороогүй, тэнцээгүй зөрчил 637

-согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 279

-гэрэл дохио зөрчсөн 160

-түр болон удаан зогссон 1253 зөрчил бүртгэгдсэн байна.

Төв замын нэгдүгээр эгнээгээр чиглэлийн болон зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслээс бусдыг нь зорчуулахгүй байхын тулд тээврийн цагдаагийн алба хаагчид өнгөрсөн сарын 5-19-нд хяналтаа эрчимжүүлж байв. Үр дүнд нь нийтийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 14.4 километр цаг болж, өмнөх үеэсээ 47.9 хувиар өсчээ.

Эх сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 12 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 4 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 17 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 22 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 27 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 14 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 14 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 2 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 34 мин