Сар шинийн баярт зориулсан "Амар байна уу-2023" үзэсгэлэн худалдаа эхэллээ

2023-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хамтарсан "Амар байна уу-2023" үзэсгэлэн худалдаа "Шинэ 100 айл" төвд гарч эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн "Сар шинийн баярыг угтсан ганц сарын хугацаанд иргэд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг гэсэн ҮСХ-ны судалгаа гарсан байдаг. Үүнээс 70 гаруй хувь буюу нэг их наяд төгрөгийг валют болгон гадагш урсгаж монголчууд импортын бүтээгдэхүүнээр сар шинийн баяраа тэмдэглэж байна гэсэн харамсалтай судалгаа байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэх зорилгоор үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. "Амар байна уу-2023" үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 20-ныг буюу битүүний өдрийг дуустал үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаанд томоохон 50 ААН бүтээгдэхүүнээ дэлгэнэ. 1000 аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид лангууны түрээс төлөхгүйгээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх юм. Ингэснээр цагаан идээ, мах сүү, ааруул, ээзгий болон бусад бараа бүтээгдэхүүн нэмэлт үнэгүйгээр зарагдана" гэв.

"Шинэ 100 айл" төв нь Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн  зүүн талд байрладаг юм.

Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 41 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 32 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

5 цаг 55 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 42 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 42 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин