Тайлан:COVID-19-ийн эсрэг 11 их наяд төгрөг зарцуулжээ

2023-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг УОК-оос танилцуулж байна.

"Нэг хаалга" шинжилгээ хийж эхэлснээс хойш аудитын хяналтыг цаг тухай бүрд нь хийж байсан ба цар тахлын үр дагавар харьцангуй багасаж, эдийн засгийн хувьд ч тогтворжиж байгаа тул 2021-2022 оныхтой нэгтгэсэн тайлан мэдээллийг хүргэж байгаа юм байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.ЭнхболдКовидын үед улсын хэмжээнд 11.2 их наяд төгрөг зарцуулснаас 13 хувь буюу нэг их наяд 617.3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Үүнээс эмчилгээ үйлчилгээнд 595 тэрбум төгрөгийг зарцуулсан бол үлдсэн нь хөрөнгө оруулалт, бэлэн байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэхэд зарцуулагдсан. Нийт улсын төсвөөс болон бусад хандиваар 1 их наяд 118.8 тэрбум төгрөг, үлдсэн нь ЭМД-ын сангаас гарсан Ковидын үеийн тусламж үйлчилгээнд зарцуулагдсан” гэв.

Тодруулбал, 2020 онд 153.5 тэрбум, 2021 онд 681.3 тэрбум, 2022 онд 280 тэрбум төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулжээ. Мөн эрүүл мэндийн салбарын илүү цагаар ажилласан ажилтнуудад /2020-2021 онд/  18 тэрбум төгрөгийг,    52 тэрбум төгрөгийг цалин урамшуулалд зарцуулсан байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 36 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 27 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 40 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 45 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

5 цаг 50 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 37 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 37 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 26 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин