Э.Золзаяа: Гүйлгээнүүдийг бид биш Хөгжлийн банкнаас гаргасан

2023-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн Банкнаас “Изинис Эйрвэйз” ХХК-д агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулахад зориулж 22.9 тэрбум төгрөгийг олгожээ. Үүнээс 7.5 тэрбум төгрөгийг бусад банк дахь зээлийг төлж хаахад зарцуулсан буюу зориулалтын бусаар зарцуулсан. Мөн 1.7 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна. Гэрчээр дуудагдсан "Изинис Эйрвэйз” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Э.Золзаяа байр сууриа илэрхийллээ.  

Тэрбээр “Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа.  Зориулалтын бусаар зарцуулсан гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Зориулалтын бус гэсэнд тодорхой тайлбар өгөх дүнгүүд байна. Тухайлбал, Богд банк руу гаргасан 4.2 тэрбум, Чингис хаан банк руу гаргасан 2.1 тэрбумын дүн байна.

Анхнаасаа Хөгжлийн банкнаас бид зээл авахад зээлийн зарцуулалт нь өөрөө манай  эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх буюу онгоц, сэлбэг санхүүжүүлэх гэх мэт олон төрлийн зарцуулалтын зориулалтай зээл байгаа. Бид бүх зарцуулалтаа тухай бүрт нь банканд хандахад Хөгжлийн Банк өөрөө тэр гүйлгээг хийдэг байсан.

Богд банк руу гарсан зээл ямар холбогдолтой вэ гэвэл Хөгжлийн Банкнаас зээл авахаар хандсан байх үедээ “Изинис Эйрвэйз” ХХК Богд банканд зээлтэй байгаа ба зээлийг хаалгах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байсан. Үүнийг Хөгжлийн банк зөвшөөрсөн. Энэ гүйлгээг Хөгжлийн банк өөрөө хийсэн. Тэгээд Богд банканд байсан манай барьцаа хөрөнгийг шилжүүлж авсан байдаг. Харин Чингис Хаан банк дахь "Сарнайх" ХХК-аар дамжуулж авсан зээл нь дараах утгатай. Чингис Хаан банк нь "Изинис Эйрвейз" ХХК-д зээл өгөх боломжгүй гэсэн. Тэгээд Сарнайх ХХК-аар дамжуулж, 2.1 тэрбум төгрөгийн зээл авч, “Изинис Эйрвэйз” ХХК-д ашигласан. Үүнийгээ нотолсон. Яг ийм процесс явсан.  Тэгэхээр зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тухайн үед бүх юмаа зөвшөөрлийн дагуу хийж байсан бөгөөд  гүйлгээг нь Хөгжлийн банкнаас гаргасан" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

10 цаг 19 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

10 цаг 19 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

10 цаг 19 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

10 цаг 19 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

10 цаг 19 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

10 цаг 19 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

10 цаг 19 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

10 цаг 19 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

10 цаг 19 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

10 цаг 19 мин