Н.Учрал: Троллууд буюу уул, ус, хадны зурагтай байгаа хүн биш "хог"-уудыг би шүүмжилж байгаа

2023-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал байр сууриа илэрхийллээ.   Энэхүү хуулийн төслийн зарим заалт хүний эрхийн илтэд зөрчилтэй гэсэн шүүмжлэл дагуулсан билээ.  Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно гэсэн заалт бий. Уг заалтыг нийгэм буруу ойлгож, шүүмжилсэн. Тийм учраас энэ заалтыг хассан. Мөн нэр бүхий сэтгүүлчдийн санал болгосноор харгалзаж үзэх үндэслэл дээр олон нийтэд нөлөө бүхий гэдэг энэ заалтыг хуулийн төслөөс хассан.

Түүнчлэн гүтгэх, доромжлох гэдэг заалт хэвлэлийн эрх чөлөөнд халтай юм гэдэг тодорхой санал өгсөн учраас цахим гадуурхал дотроо буюу хүнийг заналхийлэх гэдэг агуулгаар явж болно гэж үзсэн. Тиймээс уг хуулиар гүтгэх, доромжлох гэдэг ерөнхий агуулгыг хуульчилж өгөөгүй. Зөрчилтэй контент дотор 11 заалт хамаарч байгаа учраас энд ямар ч асуудал үүсэхгүй.

Хэвлэлийн эрх чөлөөнд халтай биш. Төрийн үүргийг 80 хувь хуульчилсан, хохирогчдыг хамгаалах хууль юм. Троллууд буюу уул, ус, хадны зурагтай байгаа хүн биш хүн хогуудыг би шүүмжилж байгаа. Тийм учраас тэд нар битгий энэ асуудалд оролц" гэдгийг хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 48 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 40 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 53 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 58 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

6 цаг 3 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 50 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 50 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 38 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин