Хөөн хэлэлцэх хугацаа, торгууль, өршөөлийг “халсан” Эрүүгийн хууль хэрэгжиж эхэллээ

2023-01-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөл, уучлалд хамруулахгүй. Мөн хөрөнгө мөнгө, эрх мэдэлтнүүд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг байдлыг таслан зогсоохын тулд Засгийн газар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан. Энэ дагуу шинэ оны босгон дээр нэмэлт өөрчлөлт батлагдаж, нөгөөдрөөс буюу бямба гарагаас хэрэгжиж эхэлж байна. Үндсэндээ хуулийн гол санаа нь халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах юм. 
  Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн болон Нийтийн албан тушаалтан хахууль авах болон үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгаад байна. Өмнө нь гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсан бол шинэ зохицуулалтаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн АТГ шалгах өөрчлөлтийг оруулав. Энэ мэтээр авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд оноох шийтгэлийг чангалсан гэгдэж байгаа хууль хэрхэн хэрэгжих, ямар онцлог өөрчлөлт орсныг “Хууль бидний амьдралд” буландаа хүргэж байна.

 

-Албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолно.
 
-Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа өршөөл үзүүлэхгүй.
 
-Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгох зохицуулалтыг нэмэв.
 
-“Нийтийн албан тушаалтан”-д Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан албан тушаалтнаас гадна байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг хамааруулахаар хуульчлав.
 
-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг бүхэлд нь хасав.
 
-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний  ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан  давхардал, зөрчлийг арилгаж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ял 2-8 жил, хорих ялыг 2-8 жил болгож нэмэгдүүлэв.
 
-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 5-8 жил байсныг бүх насаар хасахаар өөрчилж, хорих ялын хэмжээг 2-8 жил байсныг 5-12 жил болгов.
 
-Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт оногдуулах ялаас торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хасав.
 
-Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 8 жил хүртэл байсныг 5-8 жил, хорих ял 2-8 жил байсныг 5-12 жил болгосон.
 
-Улс төрд нөлөө бүхий этгээд, эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, хорих ялын хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жил болгож чангатгав.
 
-Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдсан бол нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар нэмэгдүүлэв.
 
-Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл байсныг 2-5 жил байхаар нэмэгдүүлэв.
 
-Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах нэмэлт зохицуулалтыг хуульчлав.
 
-Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулна.  
 
-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2-8 жил, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын хугацааг 1-5 жил болгон ялын бодлогыг чангатгав.
 
-Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн  бол торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, зорчих болон хорих ялыг 2-8 жил болгов.
 
-Нийтийн албан тушаалтан дураараа аашилж  өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, ашигласан бол гэмт хэрэгт тооцож ял онооно.
 
-Олон нийтийн сүлжээнд цэнхэр тэмдэг олгож, баталгаажуулна.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 15 (7000)

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 41 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 32 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

5 цаг 55 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 42 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 42 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин