Т.САЙХАН
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих хүсэлтийг хэлэлцэж байна. Шүүх хурал 16.00 цагт эхэлсэн юм. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагуудтай хамтран төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр өчигдөр баривчлан саатуулаад байсан юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Энэ асуудлаар ТЕГ-ын дарга П.Одонбаатартай утсаар холбогдсон. Яруу найрагч Ц.Хуланг баривчилсан асуудлыг тодруулахад манай харъяаллын хэрэг дээр шалгах шаардлага үүссэн тул баривчилсан. Эрүүгийн хуульд заасан Төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн" гэв.
Эх сурвалж:www.polit.mn