Т.САЙХАН
АН өнөөдөр /01.19/ ҮБХ-ны болон Их хурлаа хийж, АН-ын даргыг сонгох юм.
АН-ын даргад
- УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа
- Сангийн сайд асан С.Баярцогт
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа
- БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр нар тус намын даргад өрсөлдөхөөр болсон.
Тэгвэл намын даргад нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад байсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэрээ татлаа.
Тэрбээр “Миний бие анх удаа Ардчилсан Намын даргад нэрээ дэвшүүлж, мандатаа авлаа. Намын даргад нэр дэвших боломж олдсон нь нэр төрийн хэрэг байсан. Гэвч би албан ёсоор АН-ын даргад нэр дэвшихээс нэрээ татаж буйгаа зарлаж байна” гэв.
Эх сурвалж:www.polit.mn