Англи хэлний ментор багш нарыг чадавхжуулах сургалт эхэллээ

2023-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албанааснийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудтай хамтранАнгли хэлний ментор багш бэлтгэх хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд Монгол улсын 21 аймаг, нийслэлд нийт 200 гаруй англи хэлний ментор багш бэлтгэсэн ба эдгээр багш нар аймаг, дүүргийн багш нартаа зөвлөн туслах, багш нарыг чадавхижуулах ажлуудыг амжилттай зохион байгуулсаар байна.

Энэ удаа 2016-2022 онд Англи хэлний ментор багшийн сургалтыг амжилттай дүүргэсэн  Англи хэлний ментор 200 багшаас  шилдэг 100-г шалгаруулан “BE INSPIRED-BE THE CHANGE AGENT’ уриатай "Давтан сургалт болон багш хөгжлийн төслөөр англи хэлний ментор багш нарыг чадавхжуулах сургалт"-ыг энэ оны нэгдүгээр сарын 17-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Тус сургалтыг ментор багш нарын мэргэжлийн хөгжил, зөвлөн туслах чадварыг нэмэгдүүлэх, орон нутаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх зорилгоор АНУ-ын ЭСЯ-ны олон нийттэй харилцах алба болон Оюун Сүндэр Олон улсын боловсролын төв хамтран зохион байгуулж байгаа юм.

Сургалтад урилгаар оролцож байгаа англи хэлний шилдэг ментор багш нар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн туршлагаа хуваалцаж, ололт амжилт, тулгарсан бэрхшээлүүд болон багшийн хөгжлийн асуудлуудыг хэлэлцэж, харилцан суралцаж, цаашид хийх ажлаа төлөвлөх юм. Мөн аймаг тус бүрийн ментор багш нар баг бүрдүүлэн орон нутгийн англи хэлний багш нарын мэргэжил, Англи хэлний чадварыг хөгжүүлэх жижиг төсөл хөтөлбөр боловсруулахчадварт суралцаж байна.Ментор багш нар сургалтын дараа аймаг, нийслэлийн Англи хэлний багш нарт туршлагаа түгээх юм байна.
Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 41 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 32 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

5 цаг 55 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 42 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 42 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин