Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг сонгожээ

2023-01-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг сонгожээ.  УИХ-ын Хүний эрхийн дэд хороо бол Монгол улсын хүний эрхийг хангах үндэсний механизмын нэг чухал бүрдэл бөгөөд УИХ-ын тухай хуулийн 28.2.11-д зааснаар Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг эрхэлдэг.  Мөн олон улсын парламентын хүний эрхийн хороодын нийтлэг жишгийн дагуу эрхлэх асуудлаа дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ Хууль зүйн байнгын хороонд, шаардлагатай бол Хууль зүйн байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүрэгтэй юм. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Миний бие өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр ажиллах явцдаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хуулийн Ажлын хэсгийг ахалсны зэрэгцээ зэвсэгт хүчинд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, хугацаат цэргийн албан хаагчдыг цэргийн дэг нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд гарч байгаа асуудлаар болон жагсаал цуглааны эрхийн талаар Хүний эрхийн дэд хорооны сонсгол хийх ажлуудыг санаачлан ажилласан. Цаашид Монгол улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийн дагуу хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах, хүний эрхийн үндэсний механизмын хэрэгжилтэд хяналт тавих, иргэдийн эрх, эрх чөлөөний талаар санал дүгнэлт гаргах тухайд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар хичээнгүйлэн ажиллах болно"  гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 30 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 22 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 35 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 40 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

5 цаг 45 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 32 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 32 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 20 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин