Ц.Ууганбаяр: Хөгжлийн банкнаас зээл авсандаа харамсаж байна

2023-01-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголын эхэнд "Нью яармаг хаусинг прожект" ХХК-ийн баримтыг нягтлан шалгав.  Тус компани Хөгжлийн банкнаас орон сууцны цогцолбор хороололд барихад зориулж 29 сая ам.долларын зээл авчээ.  Мөн одоогоор "Нью яармаг хаусинг прожект"-ын 85.8 тэрбум төгрөгийн өрөнд тооцон зээлийг хаажээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Уг зээлийг ТОСК авч, гүйцэтгэгчээр нь "Нью яармаг хаусинг прожект" ХХК орсон байна. Танайх ийм хэмжээний бүтээн байгуулалт барих барилгын салбарын туршлагатай байсан уу. Мөн та Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Сонгон шалгаруулалтаар ажилласан уу, гэрээгээр ажилласан уу" гэв

 "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр “Бид зээлээ хаасан. Бид ТОСК-ийн өмнөөс 24 тэрбум төгрөгийг төлсөн. Шүүхийн шийдвэр байхгүй. Өөрсдөө 61 тэрбум төгрөгийг төлөх ёстой байсан. Нью Яармаг хаусинг прожект ХХК нийтдээ Хөгжлийн банканд 85 тэрбум төгрөгийг төлсөн. Энэ тухай Хөгжлийн банк дэлгэрэнгүй тайлбар өгөх хэрэгтэй.   Хөгжлийн банкнаас зээл авсандаа одоог хүртэл харамсаж байна. Адилхан арилжааны банкнаас зээл аваад төлөөд л явж байна. Сүүлийн гурван жил 150 гаруй тэрбум төгрөгийн зээлийг цаг хугацаанд нь төлсөн. ТОСК өөрсдөө бидэнд санал тавьсан. Манайх БНХАУ-ын Экспорт-Импортын банканд аль хэдийнээ зээлийн гэрээ байгуулчихсан байсан болохоор ТОСК төслийг чинь хамтарч хэрэгжүүлье, танайх явчихвал манайх явчих юм байна гэх яриа болсон. Бид хөөцөлдөж очоод энэ зээлийг хамтаръя гэсэн зүйл байхгүй. Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд ирээд энэ тайлбар өгөөсэй гэж бодож байна" гэв. Мөн тэрбээр "Би хувь хүнийхээ хувьд Х.Баттулга гэж хүний хувийн компанид эсхүл хувь хүнд нь зөвлөөгүй. Би орон тооны бус зөвлөх хийж байсан. Төрөөс нэг ч төгрөгийн цалин авч үзээгүй. Би ажлынхаа хажуугаар одоогийн хэрэгжүүлж байгаа ипотек, орон сууцны асуудал зөв яваасай гэх залуу хүний итгэл үнэмшлээр ажилласан. Төрийн сайдад нь зөвлөх үүднээс ажиллаж байсан. Би Х.Баттулга гэдэг хүнтэй ямар ч хамаарал байхгүй. Энэ ч тогтоогдож байх шиг байна. Цаашид битгий холбож ярихгүй байхыг хүсье.Намайг сүүлийн 10 жил холбож ярилаа шүү дээ. Би яагаад гаднаас зээл авч, юм хийж болдоггүй юм. Яагаад Монгол Улсад нэг төсөл хэрэгжүүлээд, барилга барьж болдоггүй юм. Тэр Х.Баттулга гэдэг хүний хийж байгаа улс төр надад ямар ч хамаагүй" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 27 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 27 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 27 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 27 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 27 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 27 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 27 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 27 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 27 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 27 мин