Т.САЙХАН
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад суух Элчин сайдаар Алексей Евсиковыг томилсон талаар олон улсын хэвлэлд бичжээ.
Евсиков нь Москвагийн олон улсын харилцааны их сургуулийг дүүргэсэн. 1984 оноос хойш Гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-д суугаа ЗХУ, ОХУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байжээ. Мөн 2010-2015 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын дэд захирал, 2015 онд Шанхай хотод суух Ерөнхий консул, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар ажиллаж байсан юм. щ
Мөн Ерөнхийлөгч В.Путины зМонгол Улсад суух элчин сайдаар ажиллаж байсан Искандер Азизовыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn