Иргэд цахимаар санал гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх журмыг баталлаа

2023-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

2022 оны долдугаар сарын 5-ны өдөр УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэн цахим шийдлүүдийг ашиглан улс орны бодлогын чанартай тодорхой асуудлаар санал гаргаж, олон нийтийн дэмжлэгийг авбал ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт явуулах, УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой болсон.

Харин иргэдээс хэрхэн санал авах журмыг Инновац, цахим бодлогын байнгын хороо батлахаар заасан бөгөөд байнгын хорооны өнөөдрийн /2023.01.18/ хуралдаанаар Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах нарийвчилсан журмыг баталлаа.  

“D-Parliament” системийн цахим хуудас, гар утасны аппликэйшнээр дамжуулан иргэний гаргасан санал эхний шатанд 100 хүний дэмжлэг авбал системд 30 хоногийн хугацаанд байршуулах бөгөөд энэ хугацаанд:   

  • 33.000 санал авбал ажлын хэсэг байгуулна.
  • 70.000 санал авбал байнгын хорооны хүрээнд хяналт шалгалт явуулна.
  • 100.000 санал авбал УИХ-аар асуудлыг хэлэлцэх юм. Мөн иргэд давхардсан санал өгөх, хуурамч хаяг ашиглах боломжгүй байхаар зохицууллаа.

“Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах нарийвчилсан журам батлагдсанаар төр засгийн бодлогод олон нийтийн саналыг тусгах бодит шийдэл, парламентын ардчиллыг бэхжүүлэх чухал алхам болж байна” гэж байнгын хорооны дарга Э.Батшугар онцоллоо.

Эх сурвалж:www.polit.mn 

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 23 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 14 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 27 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 32 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 37 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 24 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 24 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин