Прокурор: Машин ачилтын үйл ажиллагаа нь Зөрчлийн хуулийг зөрчиж байна

2023-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Улсын ерөнхий прокурорын газраас 2022 онд хүний эрх зөрчигдсөн явдлыг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлыг танилцууллаа. УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх түр саатуулах үйл ажиллагаа хуулийн дагуу хэрэгжиж байгаа эсэхийг нийслэлийн төвийн дүүрэг буюу Баянгол, Баянзүрх, Сүхбаатар Сонгино-Хайрхан, Чингилтэй, Хан-Уул дүүргийн хэмжээнд шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Шалгалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа нь Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Тухайлбал, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлж, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилладаггүй. Цагдаагийн байгууллагын алба хаагчдаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35, 37 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл түр, удаан зогсох, дүрмийг зөрчсөн зөрчил автомашиныг зөөж шилжүүлэх түр  саатуулах  зөвшөөрлийг цахимаар олгосон байгаа боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд хуульд заасан шийтгэл оногдуулаагүй тохиолдол илэрсэн. Мөн тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлсэн түр шилжүүлсэн ажиллагааны зөрчилд төлбөрийг гаргуулан авч автомашиныг буцаан олгож байгаа нь Зөрчлийн тухай хуульд заасан шударга ёсны зарчмыг зөрчиж байна гэж дүгнэсэн болно" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 26 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 17 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 30 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 36 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 40 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 27 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 27 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин