Данс нь “0” заадаггүй эмэгтэй

2023-01-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Хуудсыг нь сөхөн шимтэн унших бүрийд шинэ бодрол, хүсэл тэмүүлэл, зорилгод хөтөлдөг зүйл бол ном юм. Зохиолчийн оюун ухаан хийгээд  цаг хугацаа, хөдөлмөрийн үрээр бүтсэн ном бүр өөр өөрийн үнэ цэн, оршихуйтай байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Би номныхоо тухай” буланг шинээр нээж анхны зочноороо “Данс нь хэзээ ч “0” заадаггүй эмэгтэй” номын зохиолч Б.Цацралыг урилаа. 

 

 

Санхүүдээ дүгнэлт хийдэг ч үр дүнд хүрч чадалгүй шантрах нь бий

 

-Өрх гэр, үр хүүхэд, байр, хувийн амьдрал гээд олон зүйл дээр хариуцлага хүлээдэг эмэгтэйчүүдийн хувьд одоо байгаа санхүүгийн нөхцөлдөө дүгнэлт хийж, ямар боломж байгааг хайж эрэлхийлдэг. Гэвч дорвитой үр дүнд хүрч чадалгүй шантардаг. Хүүхэд төрүүлж, өсгөх бүртээ карьер завсардах, адил хөдөлмөр эрхэлж буй зарим эрчүүдээс дутуу үнэлүүлэх, бага цалин авах, гэр бүлийн бусад асуудлыг зохицуулах гээд амьдралын мөчлөг, хэв маяг үүрэг хариуцлага зэрэг олон зүйлээр бид эрчүүдээс ялгаатай. Гэхдээ бидэнд давуу талууд байдаг. Бид шинийг эрэлхийлэгч, шийдвэртээ үнэнч, юмс үзэгдлийг өөдрөг талаас нь хардаг, гэр бүлдээ нөлөөлөгчид, зарим үед эмэгтэй хүний шийдвэрээр сонголт хийгддэг гээд хэлчихэд хилсдэхгүй. Тиймээс би номоо өөдөө тэмүүлж, өөдрөг байж, одоо байгаа нөхцөлдөө гундахгүй байгаасай гэсэн үүднээс “ДАНС НЬ ХЭЗЭЭ Ч “0” ЗААДАГГҮЙ ЭМЭГТЭЙ” гэсэн содон нэрээр нэрлэсэн юм. 

 

Хүмүүс санхүүгийн эрх чөлөөг их холоор төсөөлдөг

 

-Би мөнгөнөөс болж бүх зүйлс хүлэгдэж байгаадаа дүгнэлт хийж, ямар боломж байгааг хайж эрэлхийлэх явцад хөрөнгө оруулалтаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтойг олж харсан. Ихэнх хүмүүс хөрөнгө оруулалт, санхүүгийн эрх чөлөө гэдэг ойлголтыг их холоор төсөөлдөг. Саяхныг хүртэл хөрөнгө оруулалт болон санхүүгийн төлөвлөгөө гаргах гэдэг нь зөвхөн өндөр орлоготой эсвэл их мөнгөтэй хүмүүсийн хийдэг зүйл гэсэн ойлголт давамгайлдаг байлаа. Бидний амьдарч буй капиталист нийгэмд хэн “түрүүлж алхаж” мэдлэг мэдээллийг олж, түүнийгээ хэрэгжүүлж байна тэр хүн нь хождог болсон. Тэгвэл энэ нийгэмд цалингаас цалингийн хооронд зээлээ төлж, амьдралаа арай чадан залгуулж яваа нэгэнд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж байх болов уу даа гэх бодол байнга л орж ирдэг биз. Яг л энэ асуултад хариулт олох зорилгоор эхлүүлсэн ажил маань ном болон таны өмнө дэлгэгдэж байна. 

 

Мөнгийг өөрийнхөө төлөө ажлуул

 

-Амьдралдаа хяналт тавьж, ахин дэвших боломжийг эрэлхийлж, санхүүгийн нөхцөлдөө тохирсон алхам хийсэн цагт хүн бүр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой гэж олон ч номонд дурдагддаг. Санхүүгийн эрх чөлөө гэдэг бол харьцангуй ойлголт. Та мөнгөний төлөө ажиллахгүйгээр мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулах боломж бол хөрөнгө оруулалт. Жишээлбэл, хувьцаа, бонд, хадгаламж, үл хөдлөх зэрэг юм. Өөрөөр хэлбэл сарын хэрэглээний зардал 500 мянга төгрөг гэж үзэхэд таны хөрөнгө оруулалтын өгөөж сарын хэрэглээний зардлыг тань нөхөж байгаа цагт та өөрийгөө санхүүгийн эрх чөлөөтэй гэж үзэж болно. 

 

Хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг энгийн үгээр тайлбарлав

-Гол нь мөнгө их олохдоо биш харин олсноосоо хэдийг авч үлдэж, ирээдүйн өөрийнхөө төлөө хөрөнгө оруулах вэ гэдгээ шийдэх нь чухал. Олж байгаа мөнгөө удирдаж, мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулах ухаан, унтаж байхдаа мөнгө олох аргыг олсон цагт данс нь хэзээ ч “0” заахгүй амьдралаар амьдрах боломжтой. Данс нь хэзээ ч “0” заадаггүй эмэгтэй ном хөрөнгө оруулагч болох анхны алхмын тань хөтөч болох юм. Санхүүгийн уналт эрсдэлээс өөрийгөө хамгаалж ирээдүйгээ өнгөлөхийг хүсэж буй эмэгтэйчүүдэд  зориулан номоо санхүүгийн эрх чөлөө, санхүүгийн боловсрол, санхүүгийн төлөвлөгөө, зураглал хэрхэн гаргах, хөрөнгө оруулалт гэж юу болох тухай дөрвөн бүлэгт хуваан бичсэн. Мөн үүгээрээ дамжуулж хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг энгийн үгээр ойлгомжтой тайлбарлаж ойлгуулахыг зорьсон юм.  
Эцэст нь та хамгийн шилдэг нь байх ёстой биш, харин сэтгэл хангалуун байж, харамсал багатай амьдрахын тулд өөрөөс шалтгаалах бүгдийг хийж, гарах үр дүнг тайвнаар хүлээн авч, урагшлаарай. Суралцахгүй бол хөгжихгүй. Зориглохгүй бол өөрчлөгдөхгүй. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 13 (6998)

Их Британид олон зуун ажилчид McDonalds-ийн эсрэг шүүхэд нэгджээ

Их Британид олон зуун ажилчид McDonalds-ийн эсрэг шүүхэд нэгджээ

Өчигдөр 10 цаг 25 мин
Дональд Трамп Канад улсыг АНУ-ын 51 дэх муж болгох саналыг дахин дэвшүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Канад улсыг АНУ-тай нэгдэх саналаа да

Өчигдөр 06 цаг 30 мин
Д.Уламбаяр: Солонгосын хойгийн “Status quo” нь хүйтэн дайн дараа ч шийдвэрлэгдэж чадаагүй цорын ганц цэг

Өмнөд Солонгост болж буй сүүлийн үеийн үйл явдлын талаар Шинжлэх ухааны  доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ураны хөрөнгө оруулалтын гэрээ олон замыг бидэнд нээнэ гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхэлж, хуралдааны эхэнд

Өчигдөр 06 цаг 00 мин
Швейцарийн шинэ ерөнхийлөгч энхийн үйл явцад туслах талаар В.Зеленскийд санал болгов

Швейцарийн шинэ Ерөнхийлөгч Карин Келлер-Саттер Киевийн дэгл

Уржигдар 16 цаг 19 мин
Ерөнхий сайд аа, Та сувгаа соль

Хоёр төрийн нүүр үзсэн ахмад хүний хувьд, Монгол Улсын шударга иргэний

Уржигдар 14 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

Уржигдар 10 цаг 55 мин
ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Саруул ажиллана

ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Саруул ажиллана

Уржигдар 10 цаг 39 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Уржигдар 10 цаг 27 мин
Н.Учрал: Алдагдалтай ажиллаж байгаа ТӨК-уудыг татан буулгана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин