Амьдралыг уртасгах нууц: Өдөрт ердөө гуравхан минут дасгал хий

2023-01-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.Батцэцэг
 
Амьдрал бол хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндтэй эерэг хамааралтай байдаг. Биеийн тамирын дасгал нь эрүүл мэндийг дэмжих, хадгалах хамгийн чухал арга замуудын нэг юм. Дасгал хийх нь зүрх судас, тархины судасны өвчлөл, чихрийн шижин, таргалалтаас сэргийлэх, сэтгэл санааг сайжруулах, тэр ч байтугай хорт хавдрын янз бүрийн эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай болохыг олон судалгаа харуулж байна.


2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Австралийн Сиднейн их сургууль, Оксфордын их сургууль, Их Британийн Лондонгийн их сургуулийн судлаачид "Nature" шинжлэх ухааны сэтгүүлийн Nature Medicine буланд "Хүчтэй бие махбодийн үйл ажиллагаа нь үхэлтэй холбоотойг, төхөөрөмжөөр хэмжсэн нь" гарчигтай нийтлэл гарчээ. Өдөр бүр 3-4 минут эрчимтэй завсарлагаатай биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх нь хүний насыг уртасгаж, эрт нас барах, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 38-40 хувь, зүрх судасны өвчнөөр нас барах эрсдлийг 48-49 хувиар бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.


Судалгааны явцад эрдэмтэд Их Британийн Биобанкны мэдээллийн сангаас судалгаа эхлэхээс өмнө спортоор хичээллэдэггүй байсан дундаж нас нь 61.8 байсан 25.2 мянган насанд хүрэгчдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Эрдэмтэд бугуйн трекер ашиглан оролцогчдын биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг хэмжиж, богино хугацаанд хүнд дасгал хөдөлгөөн хийх, бүх шалтгаанаас үүдэлтэй эрт нас баралт, зүрх судасны өвчин, хорт хавдрын хоорондын хамааралд дүн шинжилгээ хийжээ.
1-2 минутын эрчимтэй завсрын биеийн тамирын дасгал (VILPA) нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох богино, эрчимтэй дасгал юм. Жишээлбэл, ажилдаа хоцрохгүйн тулд автобус хөөх, гүйх гэх мэт.


 Дунджаар 6.9 жилийн хяналтад хамрагдсан хүмүүсийн дунд 852 хүн нас барсны 266 нь зүрх судасны өвчнөөр, 511 нь хорт хавдраар нас барсан байна.
Сайн дурынхны 89 орчим хувь нь өдөрт дунджаар найман удаа 45 секундын турш богино, эрчимтэй завсарлагатай дасгал хийсэн байна. Үүнээс VILPA-ийн 93 хувь нь нэг минут, VILPA-ийн 98 хувь нь хоёр минут зарцуулсан байна.
Судалгаанаас харахад өдөрт 3-4 минут богино хугацаанд дасгал хийдэг оролцогчид VILPA дасгал хийдэггүй хүмүүстэй харьцуулахад эрүүл мэнд илүү сайн байдаг. Ялангуяа өдөр тутмын VILPA дасгалын үргэлжлэх хугацаа, давтамж нь бүх шалтгааны улмаас эрт нас барах, зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэгтэй бараг шугаман хамаарал байгааг харуулжээ. Өдөрт 3-4 удаа богино хугацаанд дасгал хийх нь бүх шалтгааны улмаас нас баралтыг бууруулж, хорт хавдраар нас барах эрсдэл 40 хувь, зүрх судасны өвчнөөр нас барах нь 49 хувь хүртэл нас баралтыг бууруулдаг байна. Нэмж дурдахад дасгал хөдөлгөөн хийх тусам өөртөө илүү их ашиг тустай байдаг.


Өдөрт 11 удаа дасгал хийдэг хүмүүсийн хувьд богино хугацаанд эрчимтэй дасгал хийдэггүй хүмүүстэй харьцуулахад бүх шалтгааны улмаас эрт нас барах эрсдэл 48 хувь, зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 65 хувь, хорт хавдраар өвчлөх эрсдэл 49 хувь бага байжээ. Судлаачид эдгээр үр дүнг 62.300 оролцогчийн илүү том түүвэр дээр туршиж үзээд ижил үр дүнд хүрсэн байна. Тиймээс өдөрт 3-4 минут богино, эрчимтэй завсарлагатай дасгал хөдөлгөөн хийх нь насыг уртасгаж, эрт нас барах эрсдлийг эрс бууруулдаг гэж эрдэмтэд дүгнэжээ. Хэрэв эдгээр жижиг "дасгал"-ыг илүү эрч хүчтэй хийвэл өдөр тутмын хэвийн дасгалууд нь өндөр эрчимтэй интервалын сургалттай адил үр өгөөжийг хүртэх боломжтой гэж тэд хэлэв. Энэ нь тогтмол дасгал хийдэггүй хүмүүст онцгой ач холбогдолтой юм.
Энэ нь зөвхөн ажиглалтын судалгаа бөгөөд шалтгаан, үр дагаврыг нь шууд тодорхойлох боломжгүй гэдгийг эрдэмтэд онцоллоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 13 (6998)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

12 цаг 47 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

12 цаг 47 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

12 цаг 47 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

12 цаг 47 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

12 цаг 47 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

12 цаг 47 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

12 цаг 47 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

12 цаг 47 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

12 цаг 47 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

12 цаг 47 мин