Б.Баяраа:Улаанбаатар төмөр замд үүссэн авлигын хэргийг сайд нь цэгцлэхгүй бол ажил хаялт зарлана

2023-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо(МТЗҮЭХ)-ноос өнөөдөр Зам, тээврийн сайд С.Бямбацогтод зургаан зүйл бүхий шаардлагыг хүргүүллээ.Шаардлагад Улаанбаатар төмөр зам(УБТЗ) ХНН-д үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл, цалингийн системийг шинэчлэх зэрэг асуудлыг тусгажээ. 

Хариуг нь нэгдүгээр сарын 27-ны дотор өгөөгүй тохиолдолд УБТЗ ХНН-ийн ажилтнуудын хүрээнд ажил хаялт зохион байгуулахаа МТЗҮЭХ-ны дарга Б.Баяраа мэдэгдэв.

Тэрбээр сайд "Дээд шатны байгууллага болох Зам, тээврийн яаманд дараах шаардлагыг хүргүүлж байна.Нэгдүгээрт, УБТЗ-ын Ерөнхий хороонд УБТЗ-ын эгэл жирийн ажилтан эсвэл хараат бус төлөөлөл байх ёстой. Гэтэл тэнд УБТЗ-тай ямар ч холбоогүй хүн байдаг. Хоёрдугаарт, УБТЗ-д үүсээд буй авлигын асуудал. Дээд шатных нь, ажил үүргийн хэлбэрээр холбоотой байдаг удирдлагуудыг яаралтай шалгахыг шаардаж байна. Бид 2-3 жилийн өмнөөс вагон зарагдаж байгаа асуудлаар шүгэл үлээж, заримыг нь АТГ-т өгөөд явж байсан. Гэтэл яг энэ асуудлаар хяналт тавьж байсан дарга нь мэдэхгүй гээд сууж байна. Өөрөө хариуцлагагүй хандаж байгаагийн тод илрэл. Бүр тодорхой хэлбэл, албан тушаалын гэмт хэрэг.Гуравдугаарт, вагон зардаг нь гэв гэнэт гараад ирсэн асуудал биш. Хэдэн жилийн өмнө л төмөр замаар тээж буй экспортын нүүрсийг мөнгө болгож хувиргаад байгаа талаар бид удаа дараа ярьсан. Гэтэл энэ талаар ямар ч хариу ирдэггүй, шалгаж байгаа гэсэн зүйл л яригддаг байсан.Дөрөвдүгээрт, УБТЗ ХНН болон Монгол Төмөр Замчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2022-2023 оны хамтын гэрээний нэг зүйл заалт байгаа. Энэ нь цалингийн системийн шинэчлэлийг эхлүүлэх.Тавдугаарт, ялгаварлан гадуурхах, аливаа төрлийн дарамт үзүүлэх асуудал төмөр замд арилахгүй байна. Тиймээс энэ асуудлыг зохицуулах, хамтран ажиллах.Зургаадугаарт, УБТЗ-ын удирдлагын бүтэц данхайж байгааг анхаарах. Удирдах ажилтнуудын шинэ орон тоог ихээр нэмж байгаа хэр нь эгэл ажилтны орон тоог нэмэхгүй байгаа. Орон тоо шаардахаар өгдөггүй. Энэ асуудлыг эргэн харж, бүтцийн өөрчлөлтийг зоригтой хийх ёстой" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 6 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

6 цаг 57 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 10 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 15 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 20 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 7 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 7 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин