Б.ОД
Манай улсын 43 аж ахуйн нэгж 116 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг өнгөрсөн онд экспортолжээ. Гэвч мах экспортлоход долоогоос найман газарт бичиг баримтаа хуулбарлаж өгдөг нь их чирэгдэл учруулдаг талаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөллүүд ярьдаг.
Тэгвэл ХХААХҮЯ гуравдугаар сарын 10-ны дотор махны экспортын нэг цонхны үйлчилгээ бий болгохоор болжээ. Ингэснээр олон байгууллагаар 40 гаруй хоног явж хөөцөлддөг байсан экспортын баримт бичгийг долоо хоногийн дотор нэг цонхноос авах боломж бүрдэх юм.
Эх сурвалж:www.polit.mn