“Эгийн голын УЦС" төслийн таван тэрбумыг бэлэг дурсгалд зарцуулжээ

2023-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ дахь Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 15 компанийн зээлтэй холбогдуулан 57 гэрчийг дуудсан юм.

Энэ үеэр "Эгийн голын УЦС" төсөлттэй холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.Эгийн гол, Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөтэй холбоотой Юнескогийн Дэлхийн өвийн хорооны 39-41 дүгээр чуулганы шийдвэрээр төсөл зогсох болсон байна. 

2018 оны жилийн эцсийн байдлаар “Эгийн голын УЦС" төсөлд 10.6 сая ам.доллар буюу 21.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тухайн зардлын 24 хувь болох 5.1 тэрбум төгрөгийг тээврийн хэрэгсэл, тавилга эд хогшил, бэлэг дурсгал болон бусад зүйлд зарцуулсан гэдгийг шинжээч хэлж байв. 

Энэ үеэр Хөгжлийн Банкны Төслийн санхүүжилтийн газрын дарга Б.Сайнзаяа Өнөөдрийн байдлаар тус төслийн үлдэгдэл 56.8 тэрбум төгрөг буюу 10.6 сая ам.доллар байгааг залруулах хэрэгтэй. Тухайн үед ирээдүйн борлуулалтын орлогыг үнэлээд түүгээрээ зээл төлнө гэсэн төсөөлөлтэй зээл олгосон юм билээ. Хэрвээ зээлийн үйл ажиллагаа доголдох юм бол улсын төсвийн хөрөнгөөс санхүүжүүлнэ гэсэн заалттай. Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 375 дугаар тогтоолд "Эгийн голын УЦС", "Тавантолгойн цахилгаан станц"-ын ТЭЗҮ боловсруулахад зориулан 50 сая ам.доллар олгохыг тусгасан. Энэ тогтоолын дагуу "Эгийн голын УЦС" руу санхүүжилтээ шилжүүлсэн. Тэгэхээр зөвхөн ТЭЗҮ-д зориулагдсан бөгөөд төслийг бүхэлд нь санхүүжүүлээгүй. Энэхүү зээл 2017 онд улсын төсөв рүү шилжих ёстой байсан ч Хөгжлийн Банк дээр үлдсэн” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 38 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 28 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 41 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 47 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 52 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 39 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 39 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин