Д.Хүрэлбаатар: Миний төрсөн дүү зээл авсан, би нөлөөлөөгүй

2023-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.Одоо “Эрд хул” компанийн Хөгжлийн банкнаас авч, төлсөн зээлийг хэлэлцэж байна. Сонсголд Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар гэрчээр оролцож байна. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Д.Хүрэлбаатар та өмнө нь ЖДҮХС-гаас зээл авч  байсан. Өнөөдөр та гэрчээр оролцож байна. Зээл авахад нөлөөлсөн үү” гэв.  Д.Хүрэлбаатар "Манай гэр бүлийн хүн ЖДҮХС-аас зээл авч, одоо ч компани нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Би 2019 оны тавдугаар сард ажлаа хүлээлгэн өгч,  шалгуулсан. Миний төрсөн дүү “Эрд хул” компанийн захирал тул Хөгжлийн банкнаас зээл авсан. Би зээл авахад нь нөлөөлөөгүй. Уурхайд хөрс нурсан, ковидын  улмаас хүндрэл гарч, зээлээ цагт нь төлж чадаагүй юм билээ. Өнөөдөр дүү маань ирсэнгүй. Өөрөө их л зүйл ярих байсан байх. Өнгөрсөн онд зээлээ төлж дуусгасан. Би гэр бүлийн хүнийхээ болон дүүгийнхээ бизнест оролцдоггүй.

Гэтэл намайг эдгээртэй холбон, сэжигтнээр дуудан шалгасан. Миний гэм бурууг батлаагүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүл, ойр дотнын хүмүүс нь бизнес хийж болохгүй, зээл авч болохгүй гэсэн хуулийн заалт манай улсад байхгүй. Шүүхээр нотлох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Гэм бурууг гэр бүлд нь нялзааж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт бий  шүү дээ. Гэтэл эдгээр заалтыг санаатайгаар зөрчин, зарим хүний нэр хүндэд санаатай халдаж байна. Өнөөдрийн сонсголыг зохион байгуулсанд талархаж байна гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 30 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 21 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 34 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 39 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 44 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 31 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 31 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин