НҮБ-ын Хүүхдийн Сангаас гар утасны“Nomadic Adventure” тоглоом гаргалаа

2023-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран Люксембург сангийн дэмжлэгээр “Цахим аялал” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаа нүүдэлчин соёлыг сурталчлах “Nomadic Adventure” гар утасны тоглоомыг бүтээжээ.

Төслийг “Марчаахай” ХХК болон гар утасны тоглоом бүтээгч “Номадик Бэйр Гэймс” ХХК-тай хамтран хэрэгжүүлсэн байна. Энэ төслийн хүрээнд сургуулийн өмнөх болон бага боловсролын сурагчдын сурлага, хөгжлийг дэмжих 150-160 төрлийн тоглоомыг багтаасан 60 шинэ интерактив контент боловсруулахаас гадна боловсролын салбарт хийгдсэн бүрэн хэмжээний гар утасны анхны тоглоом болохоороо онцлог аж. Үүнээс гадна тоглоомын арга зүйг ашиглан Монгол ёс заншил, ахуй амьдрал, уламжлалт баяр, язгуур урлаг, газар зүйн онцлог, ан амьтдын талаарх суурь мэдлэгийг хүүхэд багачуудад түгээх ялангуяа хилийн чанадад байгаа Монгол хүүхдүүдэд өв соёлоо мэдэж, хадгалж яваасай гэсэн зорилготой бүтээсэн байна. Playstore болон Appstore- с нээлттэй татан авах боломжтой бөгөөд хичээлүүдийг medle.mn сайтаас үнэ төлбөргүй үзэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар зөвхөн Андройд гар утсан дээр 5000 гаруй удаа татан авалт хийгджээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 30 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 21 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 34 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 40 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 44 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 31 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 31 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин