Х.Сайнсанаа: Эрүүл амьдралын хэв маягийг төрийн тогтолцоогоор бүрдүүлэх хэрэгтэй

2023-01-16
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

 

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанааг урьж, ярилцлаа.

 

Буруу дадлыг бодлоор нь дамжуулан өөрчлөх боломжтой

 

Статистикаас харвал илүүдэл жин, таргалалтын түвшин манай улсад өндөр байдаг. Үүнээс үүдэн эрүүл амьдралын чанарын индекс буурч байгааг судалгаанууд харуулж байна. Амьдралын энэ буруу дадлыг бодлын хэв маягаар өөрчлөх боломжтой. Аливаа бодит байдлыг бид бодитоор, яг байгаагаар нь хүлээж авдаггүй. Тухайлбал, өөрийн буруу бодлоо бодит хэмээн андуурч ойлгосноос сөрөг сэтгэл хөдлөл үүсдэг. Энэ нь сөрөг үйлдэл нь үр дагавруудыг бий болгож байдаг. Бодлын хэв маягаа өөрчлөн үүнээс сэргийлэх боломжтой гэж сэтгэл судлалын салбар үздэг. Тодруулбал, бид аливаа нөхцөл байдлыг эергээр гэхээс илүү бодитоор нь хүлээн авах хэрэгтэй. Ингэж нөхцөл байдлыг хүлээж авах хандлагаа өөрчилж чадвал зөв сонголт хийж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ гэж үздэг. Энэ нь олон улсад түгээмэл хэрэглэдэг, богино хугацаанд үр дүнгээ өгдөг танин мэдэхүй зан үйлийн заслын хэлбэр юм. Тиймээс зарим орон танин мэдэхүйн зан үйлийн заслын үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлж, үнэгүй үзүүлдэг. Бусад заслын хэлбэр урт хугацаанд үр дүнгээ өгөх учир даатгалаар хөнгөлдөггүй.
Сэтгэл судлалын багш, сэтгэл зүйч нар хамтраад сэтгэл зүйн зөвлөгөөг Эрүүл мэндийн даатгалд оруулах талаар олон удаа оролдлого хийж, хөөцөлдсөн. Гэвч манай улсад олон улсын жишигт нийцсэн лицензлэгдсэн сэтгэлзүйч гэдэг ангилал байдаггүй. Үүнээс болоод ямар сэтгэлзүйчид даатгалаас мөнгө өгөх юм бэ гэсэн асуудал тулгарсан. Сэтгэцийн эмч нарын тухайд өвчтөний оношыг бичиж өгөөд ийм үйлчилгээ үзүүлж болно. Харин сэтгэлзүйчдийг хэрхэн мэргэжлийн болон мэргэжлийн бус гэж ялгах вэ.  Нэгдсэн ангилал байхгүй болохоор бусад улс шиг сэтгэлзүйн зөвлөгөөг үнэгүй үзүүлдэг тогтолцоо бүрдэж чадахгүй байна. Тиймээс сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний талаарх иргэдийн ойлголтыг сайжруулах нь чухал. Эрүүл мэндийн даатгалд нь танин мэдэхүйн зан үйл заслын эмчилгээг үнэ төлбөргүй байхаар тусгаснаар иргэд сэтгэл зүйн зөвлөгөө авахад амар байдаг. Харин манай улсад хэн нэгэн “Миний сэтгэл зүй таагүй байна. Яах вэ” гэвэл “Шар хад руу оч” гэдэг. Энэ нь нэршлээс эхлээд нэршил оноох буюу шошго наах бодлын хэв маяг юм. “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү, эсвэл мэргэжлийн сэтгэл зүйч рүү зөвхөн сэтгэцийн асуудалтай хүн очдог. Өөрийгөө удирдах чадваргүй хүн бусдаас зөвлөгөө авдаг” гэсэн хэвшмэл ойлголт бидэнд байдаг. Энэ ойлголтыг халахгүй л бол сэтгэцийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндийн туслалцааг мэргэжлийн хүнээс авахыг бид амьдралынхаа нэг дадал болгож чадахгүй. Мөн чанартаа сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авах нь энгийн л зүйл юм. Сургууль бүрийг сэтгэлзүйчтэй болгох бодлого бол маш зөв. Сэтгэлзүйчээс зөвлөгөө авах нь энгийн зүйл гэсэн дадлыг багаас нь бий болгож байгаа оновчтой алхам юм.
Иргэд сэтгэлзүйч дээр очдог дадалтай болоход ямар асуудал тулгарч байгаа талаар судалгаа хийхэд гурван асуудал гарч ирсэн. Нэгдүгээрт, санхүүгийн бололцоо. Сэтгэлзүйчийн цагийн төлбөрийг 50-150 мянга гэж тооцолвол долоо хоногт нэг, сард дөрвөн удаа сэтгэл зүйн зөвлөгөө авах нь хэцүү. Хоёрдугаарт, үйлчлүүлэгч нууцлалд санаа зовдог. Монгол жижиг орон учир өөрийнх нь танил сэтгэлзүйчийн танил байх магадлал өндөр. Тиймээс өөрийнх нь асуудлыг бусдад дэлгэх вий хэмээн бид эмээдэг. Гэхдээ мэргэжлийн сэтгэлзүйч үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгална гэсэн гэрээ байгуулдаг гэдгийг олон нийтэд мэдээлэх нь чухал. Мөн аль сургуулийг төгссөн, ажлын туршлага гэсэн мэдээллээ үйлчлүүлэгчдээ танилцуулах ёстой. Зарим сэтгэлзүйч тэр тухайгаа юу ч ярихгүй байх тохиолдол гардаг. Үйлчлүүлэгч энэ тухай мэддэг байх шаардлагатай. Гуравдугаарт, зөвлөгөө өгөх цагийн хуваарь тохиромжгүй. Ихэнх сэтгэл зүйн төв ажлын цагаар ажилладаг. Тэгэхээр хүн хэзээ нь очиж зөвлөгөө авах вэ гэсэн асуудал үүсдэг. Үүнийг шийдвэрлэхийн тулд гар утасны аппликэйшнээр дамжуулан цахимаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлээд эхэлсэн байна.

 

 

Блиц

Боловсрол:  
-2012-2016 онд: Японы Обирины их сургуульд бакалавр

-2016-2018 онд: Канадын Бритиш Колумбын их сургуульд магистрын зэргээ хамгаалсан

Ажилласан байдал:
-2017-2018 онд: Канадын Ванкувер хотын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үндэсний төвд Эрүүл мэндийн сэтгэл зүйч, сургалт хариуцсан мэргэжилтэн

-2018-2019 онд: Канадын сэтгэцийн эрүүл мэндийн нэгдсэн төвд Сэтгэцийн эрүүл мэндийн ажилтан

-2019 оноос: МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлал тэнхимд багшаар ажиллаж байна.
 

 

 

Амьдралын хэв маягт нөлөөлдөг танин мэдэхүйн нийтлэг гажуудлууд

 

Бодлын хэв маягийн тухайд тайлбарлавал 10 төрлийн танин мэдэхүйн нийтлэг гажуудал байдаг /cognitive distortions/. Эдгээр гажуудлыг зассанаар бодлоор дамжуулан амьдралын хэв маягаа өөрчилж болно. Бидэнд нийтлэг ажиглагддаг гажуудлын эхнийх нь дүгнэлтэд шууд хүрэх юм. Энэ нь бусдын бодлыг унших, ирээдүйг зөгнөх гэсэн хоёр төрөл байдаг. Жишээлбэл, нэг танил нь хажуугаар нь харахгүйгээр зөрчихвөл “Надад дургүй болсон юм болов уу. Яагаад уурласан юм бол” гэж бодлыг нь таамаглаж уншаад тэр бодолдоо автаад сөрөг сэтгэл хөдлөл үүсдэг. Ингэснээр зайгаа барих, зөрчилдөх гэсэн үйлдэл гаргадаг. Тухайн үед яг юу болсон талаар танилаасаа юу ч асуудаггүй. Бодит байдлыг өөрийн бодлоороо гуйвуулаад шууд дүгнэчихдэг. Хоёрдугаарт, өөрийгөө буруутгах, өөр дээрээ тусгах бодлын хэв маяг. Болж буй үйл явдал өөрөөс нь хамааралгүй байсан ч өөр дээрээ тусгаж авах, надаас болсон хэмээн хариуцлагыг өөртөө хүлээн авах хандлага. Судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхдүүдэд энэ танин мэдэхүйн гажуудал түгээмэл ажиглагддаг. Гуравдугаарт, ерөнхийлөн дүгнэх бодлын хэв маяг нь болсон үйл явдлаар бусад бүх зүйлийг нэгтгэн дүгнэх хандлага юм. Энэ нь хосын харилцаан дээр их гардаг. Ийм хандлагатай хүмүүс “Дандаа, үргэлж, хэзээ ч” гэсэн үгсийг их ашигладаг. “Чи дандаа ийм үйлдэл гаргадаг. Чи хэзээ ч надад анхаарлаа хандуулдаггүй” гэсэн байдлаар илэрдэг. Энэ нь зөрчил, маргааны суурь шалтгаан болдог.
Дөрөвдүгээрт,  хар цагаан сэтгэхүй буюу аливаа болж буй зүйлийг зөвхөн хоёр туйлаар, туйлширсан байдлаар харж, юм бүхнийг төгс хийхийг хичээх танин мэдэхүйн гажуудлын хэлбэр юм. Судалгааны үр дүнгээс харвал төгс хийхийг хичээх тусам аливаа зүйлийг хойшлуулах хандлага ихэсдэг. Учир нь хамгийн сайнаараа хийх гэж зүтгэхдээ бид ямар ч үйлдэл гаргахгүйгээр бодолдоо автаад байдаг.Ямар ч алдаа гаргахгүйгээр төгс хийхийн тулд хэрхэн хийх вэ гэж шаналдаг. Ингэснээр тухайн үйлдлээ хийхгүйгээр хойшлуулдаг.
Тавдугаарт, нэршил оноох буюу шошго наах бодлын хэв маяг. Өөрийгөө болон бусдыг сөрөг үгсээр тодорхойлох хандлагыг ийнхүү нэрлэдэг. “Би  азгүй, бүтэлгүй хүн юмаа” гэж боддог. Ингэж бодох тусам бодлоо бататгах үйлдэл хийдэг гэдгийг сэтгэл судлалын онол баталсан. Нэршлийн онол гэж бас бий. Хүүхдэд багаас нь “дурсгүй, муу, үгэнд ордоггүй” гэсэн нэршил оноодог. Ингэснээрээ хүүхдүүд энэ буруу авираа засна гэж хүмүүс боддог. Гэвч сэтгэл судлал талаасаа энэ нэршлээ бататгах үйлдлийг хүүхдүүд хийж байдаг.Зургадугаарт, “ёстой” гэсэн хандлага буюу аливаа үйл явдал, өөрийн болон бусдын зан араншин, хандлага, үйлдэл нь өөрийн хүлээлт болон төсөөллийн дагуу байх ёстой хэмээн бодох танин мэдэхүйн гажуудал юм. Бодит байдлаас хэтэрсэн шаардлагыг өөртөө болон бусдад тавьдаг. Тиймээс тухайн шаардлагад нь хэн нэгэн нийцэхгүй бол бусдад урам хугарч, гомдох, бухимдах нь их байдаг.
Долдугаарт, сэтгэцийн шүүлтүүр гэсэн танин мэдэхүйн гажуудал бий. Аливаа эерэг зүйлсийн ач холбогдлыг бууруулан, зөвхөн сөрөг зүйлсэд анхаарлаа хандуулах энэ хандлага дан ганц Монгол хүнд биш бүгдэд нийтлэг ажиглагддаг. Хүн сайн сайхан гэхээс илүү болж бүтэхгүй зүйл рүү анхаарлаа хандуулах инстикт буюу байгалийн зөнтэй байж аюулгүй байдлаа хамгаалдаг. Антропологочдын тайлбарласнаар эртний хүнд жимс, ногоо их ургадаг газарт хүргэх зам, араатан амьтантай таарах аюултай хоёр зам цээжлэх сонголт байлаа гэж төсөөлье. Хүний тархины багтаамж хязгаартай учраас араатан гарч ирэх боломжтой замыг нь цээжлэх шаардлагатай. Ингэснээр амьд үлдэж чаддаг байв. Эртний хүний энэ генээр бид эерэг зүйл рүү биш сөрөг зүйл рүү анхаарал хандуулж байж амьд байх эрхээ баталгаажуулж чаддаг гэж түүхчид тайлбарладаг. Болж буй эерэг зүйлсийг аз, хувь тавилан, бусдын ач тус зэрэгтэй холбож ойлгон эерэг зүйлсийг үгүйсгэдэг. Хэн нэгэн сайхан үг хэлж, магтвал “Надаас юу гуйх гээд байгаа юм. Өрөвдөөд ингэж хэллээ” гэж боддог.
Наймдугаарт, бусдыг буруутгах хандлага юм. Болсон үйл явдал өөрийн хариуцлага алдсантай холбоотой байсан ч бусдаас болсон хэмээн бурууг бусдаас хайх хандлага юм. Ийм хандлагатай хүмүүс харилцааны зөрчил ихтэй байдаг. Энэ нь цаашлаад амьдралын хэв маягт нь нөлөөлдөг. Өөрт тохиолдсон зүйл, өөрийн алдааг бусад рүү түлхсэнээр тухайн хүмүүстэй харилцах харилцаанд зөрчил гарч, сөрөг сэтгэл хөдлөл үүсдэг. Есдүгээрт, аливаа зүйлийг хэтрүүлэн хүндээр хүлээн авах эсвэл бодит байдлаас багасгаж, бууруулж хүлээж авах юм. Зарим үйлчлүүлэгчдийнхээ яриаг сонсоод “Ямар олон хэцүү зүйл тохиолдоо вэ” гэж бодож байхад тухайн хүн “Хүний л амьдрал. Хүн бүрт ийм зүйл тохиолддог” гэж ярьдаг. Энэ нь өөрийгөө зөвтгөх, хамгаалах нэг төрлийн механизм юм. Ингэж байж асуудлаа жижиг болгож тайвширдаг. Гэтэл энэ нь бие, эрүүл мэндэд асар сөрөг нөлөөтэй. Тухайлбал, “Ийм зүйл хүн бүрт тохиолддог. Хүн болгон өвддөг” гэж хүлээж аваад эрүүл мэндээ хайхрахгүй байсаар өвчин хүндрэхэд хүрдэг. Хамгийн сүүлд буюу аравдугаарт сэтгэлийн хөдөлгөөнөөр дүгнэх хандлага багтдаг. Энэ нь уурлах, гуниглах, баярлах зэрэг мэдрэмжээ шууд болж буй зүйлтэй холбон тайлбарлах, бодит байдлын илэрхийлэл хэмээн бодох хандлага юм.

 

Гурван эгнээт тэмдэглэлийн аргыг хэвшүүлснээр бодлоо  удирдаж чадна

 

Эдгээр танин мэдэхүйн гажуудлаас гарахын тулд үйлчлүүлэгчдэдээ гурван эгнээт тэмдэглэлийн аргыг санал болгодог. Эхлээд харамссан үйлдлээ бичээд дараа нь тухайн үйлдлийг хийхэд нөлөөлсөн сэтгэл хөдлөл нь яг юу вэ гэдгээ тодорхойлно. Ингээд гомдсон, туньсан, бухимдсан сэтгэл хөдлөлд тань ямар бодол нөлөөлсөн бэ гэдгээ тунгаан бодно. “Эхлээд сөрөг бодлоо бич” гэхээр хүн бодлоо уншдаггүй болохоор тухайн мөчид юу бодож байснаа тодорхой санахгүй, тулгамддаг. Харин хүн үйлдлээ санадаг учир үйлдэл, түүнд нөлөөлсөн сэтгэл хөдлөл, сэтгэл хөдлөлд нөлөөлсөн бодлоо бичнэ. Үүнийхээ дараа энэ бодол дээрх нийтлэг танин мэдэхүйн гажуудлын яг алинд нь тохирч байгааг тогтооно. Ямар буруу бодлын улмаас алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрнө. Тухайн нөхцөлд өөр хүн ямар үйлдэл гаргах байсныг төсөөлж бодно. Илүү бодит байдалд нийцүүлэн хэрхэн хүлээж авч болох байсан гэж өөрөө өөртэйгээ ажиллах замаар гаргалгаа нь гаргадаг.
Танин мэдэхүйн гажуудлуудыг мэддэг болоод өөрт тулгамдсан сэтгэл зүйн асуудлаа бүрэн шийдвэрлэх боломжгүй. Удаан хугацаанд байнгын өөрийгөө ухамсарлах, бодолтойгоо тулж ажиллаж байж эерэг үр дүнд хүрдгийг үйлчлүүлэгчээсээ ажигласан. Бодол хэдхэн секундын дотор хүний тархинд бий болдог. Гэсэн ч гурван эгнээт тэмдэглэлийн аргыг хэвшүүлснээр энэ бодлоо удирдах чадварт суралцдаг. Ингэснээр сөрөг сэтгэл хөдлөл, уур бухимдлыг бага мэдэрнэ. Бусадтай харилцах харилцаа нь эерэг, зөв болно. Танин мэдэхүйн гажуудал гэхээр хүмүүс хүндээр хүлээж авах тал бий. Энэ нь хүн бүрт байдаг. Харин зарим хүнд давтамж, эрчим нь өндөр байдаг хандлагын хэлбэрүүд юм. Дүгнэвэл бидний хийж байгаа үйлдэлд бодол чухал нөлөөтэй. Гэтэл бодол үнэн бодит байдалтай ихэвчлэн нийцдэггүй.Тиймээс үүнийг сайн ойлгоод үнэн бодит байдалтай нийцсэн бодолтой байж чадвал харилцааны эерэг үр дүн гарна.
Санхүүгийн бололцооноос шалтгаалж эрүүл 
сонголт хийж чаддаггүй

Японы туршлагыг харвал япон хүн бүр  хоолноосоо өдөрт авах илчлэгийн хэмжээ, ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж биед шаардлагатай шим тэжээлээ нөхөх вэ гэдгээ маш сайн мэддэг. Харин манай улсад ихэнх хүнсний бүтээгдэхүүний шошго дээр илчлэгийн хэмжээ тодорхой байдаггүй. Энэ нь зөв, эрүүл сонголт хийж чадахгүйд нөлөөлдөг тал бий. 
Мөн зоогийн газруудад хөнгөн зууш, салат нь үндсэн хоолтойгоо бараг ижил үнэтэй, нэг их зөрүүгүй байдаг. Үүний улмаас  санхүүгийн бололцооноос шалтгаалж эрүүл сонголтыг хийж чадахгүйд хүрдэг. Харин Канадад зоогийн газрууд бүгд цагаан хоол худалдаалдаг. Сургууль, ажлын байр болон бусад албан байгууллага, үйлчилгээний газарт алхалтын  замыг байршуулсан байдаг. Эдгээр шийдэл нь хүн өөртөө эерэг үр дүн гаргах ухамсартай шийдвэрийг нэг их гаргадаггүй сэтгэл судлалын онолтой холбоотой. Бид эерэг үр дүн гэхээс илүү сонголт олонтой, хүртээмжтэй зүйлсийг өөртөө бий болгодог. Тиймээс зоогийн газар бүр эрүүл хоолны цэстэй, бүх үйлчилгээний газар, байгууллагад дасгал хөдөлгөөн хийх боломжийг нь бүрдүүлчихвэл эрүүл дадал төлөвшүүлэх болов уу гэж хардаг.
Японы тухайд сурагчдын үдийн хоолны хөтөлбөрт багтсан хоолны илчлэг, уураг, нүүрс усны хэмжээг нь улсаас нь нарийн тогтоогоод өгчихсөн. Тодруулбал, эрүүл хооллолтын хэв маягийг багаас нь тогтолцоогоор бүрдүүлчихсэн гэсэн үг. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад эрүүл амьдралын хэв маягийг хувь хүний сонголтоор бус Засгийн газар нь системтэйгээр бий болгодог.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 11 (6996)

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
агаарын бохирдлын өнөөгийн байдал нь иргэн хүнд үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амвдрах эрх зөрчигдөхөд хүргээд байгаа
чухал сэдэв яах аргаггүй мөн юмаа, засаг бодлогын хүрээнд авч үзэх хэрэгтэй манай хувьд нэн тэргүүнд агаарын бохирдлын асуудлыг шийдэх шаардлаагтай байгаа,
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Намаа хариуцаж буй “намуухан” генсекүүд

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа гурван нам засагт хамтарсан.

3 цаг 28 мин
Америкт гарсан манай сайн эрс ачигдаад ирэх үү

Сүүлийн үед өглөө бүрийг Трампын нэг шинэ шийдвэртэй угтдаг боллоо.

3 цаг 28 мин
Шахмал түлшний “шахаа” утаатай тэмцэх цорын ганц шийдэл мөн үү?

“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хамгаалсан ээлжит эрэн сурвалжилгаараа шахмал түлшний стандарт түүний орц найрлагад ямар асуудал байгааг хөндсөн билээ.

3 цаг 28 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

19 цаг 18 мин
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүүхдээс улаанбурхан батлагджээ

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүүхдээс улаанбурхан батлагджээ

19 цаг 33 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэн хэн зөвлөдөг вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсны 11 зөвлөхтэй. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Туваан: Геологи хайгуулын салбарын ажлыг идэвхжүүлэхэд анхаарна

Дэлхийн уул уурхайн салбар газрын ховор элементэд анхаарал ханду

Өчигдөр 06 цаг 00 мин
Санамж бичиг байгуулав

Суугаа улсад монгол иргэдийн тогтвортой оршин суух нөхцөлийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах тухай Сана

Уржигдар 19 цаг 13 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Уржигдар 12 цаг 32 мин
Ж.Сүхбаатар: Ч.Хүрэлбаатар сайд надаас аминчлан гуйж байсан

Ж.Сүхбаатар: Ч.Хүрэлбаатар сайд надаас аминчлан гуйсан

Уржигдар 12 цаг 24 мин