И-баримтаар 237 мянга гаруй иргэн ЭМД-ын шимтгэлээ төлжээ

2023-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлж, мэдээллээ харах боломжтой болсныг Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ)-наас мэдээлэв.

Иргэд даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утсаар авах боломжтой. Түүнчлэн 20 гаруй ЭМД-ын төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлж байгаа юм байна. 

Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд даатгуулагчдын хамгийн их авдаг эрэлттэй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулсан. Тухайлбал, иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас харах боломжтой болсон.

Үүний үр дүнд 2022 онд нийтдээ давхардсан тоогоор 450 мянган даатгуулагч цахимаар шимтгэлийн мэдээллээ авсан байна. Мөн ЭМД-ын шимтгэлээ И-баримт аппликэйшнээр дамжуулан төлдөг болсон.

Ингэснээр өнгөрсөн онд И-баримтаар 237 мянга гаруй иргэн ЭМД-ын шимтгэлээ төлж, Эрүүл мэндийн даатгалын санд 11.1 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлэв. Энэ он гарсаар 13 хоногт 19 мянган иргэн цахимаар ЭМД-ын шимтгэлээ төлж, нэг тэрбум гаруй төгрөгийг ЭМД-ын санд төвлөрүүлжээ.

 Эх сурвалж:www.polit.mn

                                                    

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 47 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 38 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 51 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 57 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

9 цаг 1 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 48 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 48 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин