Д.Энхтайван: Зураг дээр харагдаж байгаа тор нь үндсэн хилийн хамгаалалтын торон саад биш

2023-01-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Хилийн инженерийн байгууламжийн нэг хэсэг болох өргөст торон саадны талаарх мэдээлэл цахим орчинд иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Тэгвэл уг асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайвантай ярилцлаа.

-Цахим орчинд “Хилийн өргөст торон саад” хуучирч, унасан талаарх зураг иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тус байгууламжийг анх хэзээ барьсан бэ, шинэчлэл хийгээгүй удсан хэрэг үү?

-Цахим орчинд тархсан энэхүү зураг нь хоёр жилийн өмнө нийтлэгдэж, тухайн үед бид тайлбар тодруулга өгч байсан. Уг зураг дээрх мэдээлэл дахин гарч ирсэн тул тодруулга хүргэе. Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хилийн инженерийн байгууламжийг 1970-аад оноос шинээр барьж, байгуулах ажлыг хийж хэрэгжүүлсэн. Гэвч 1978 оноос хойш инженерийн байгууламжаа дахин шинэчилж чадахгүй, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж засаж сайжруулж ирсэн. Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2016 онд уг асуудалд ач холбогдол өгч, Сүхбаатар аймгийн хилийн хэсэгт өөрийн биеэр ажиллахдаа “Хилийн тор” хөтөлбөрийг эхлүүлсэн. Хилийн торон саадыг шинэчлэх ажил өнөөдрийн байдлаар 40 орчим хувьтай явагдаж байна. Торон саад хуучирч муудсан асуудал бий. Үүнийг бол үгүйсгэхгүй. Харин зураг дээр харагдаж байгаа тор нь үндсэн хилийн хамгаалалтын торон саад биш гэдгийг энд онцолж хэлье.

-“Өргөст торон саад”-ыг  үндсэн хилийн хамтгаалалтын тор биш гэсэн. Илүү тодруулбал?

- Тус торон саад нь хилийн дагуух үндсэн торон сааднаас тодорхой зайд, нутгийн гүнд байрладаг хил зөрчигч болон мал, амьтны хөдөлгөөнийг удаашруулах зориулалттай инженерийн байгууламжийн нэг хэсэг. Оросоор буюу хүмүүсийн хэлж заншсанаар МЗП-Малозаметная проволочная сеть- үл үзэгдэх торон саад юм. Мөн хилийн инженерийн байгууламжийг зөвхөн өргөст торон саадаар ойлгож болохгүй. Тэнд мөр хянах зурвас, нүхэн шуудуу, үл үзэгдэх торон саад, хянах цамхаг зэрэг хил зөрчигчийн хөдөлгөөнийг илрүүлэх, саад учруулах зориулалттай янз бүрийн байгууламж бий.

-Нийт хэдэн километр өргөст торон байгууламж татах шаардлагатай вэ. Энэ ажил ойрын хугацаанд дуусах боломжтой юу?

-Монгол Улсын хил 8252.6 километр үргэлжилдэг бөгөөд үүнээс 34.9 хувь нь байгаль, газар зүйн онцлогоос шалтгаалан өргөст торон саад барих боломжгүй, 43.7 хувь нь өргөст торон саад нь хуучирч муудсан байсан. Засгийн газраас 2016 онд “Хилийн тор” хөтөлбөрийг эхлүүлж, 2018 оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлж,  өргөст торон саад шинэчлэх ажил 40 орчим хувьтай явагдаж байна. Энэ нь шинэчлэн төхөөрөмжлөх шаардлагатай хилийн хэсгийн 17,4 хувьд буюу 1200 орчим километр торон саадыг шинээр байгуулсан байна. Үлдсэн хувийг үе шаттайгаар шинэчлэх ажил цаашид хийгдэнэ. Энэ онд гэхэд 400 гаруй километр торон саадыг сайжруулах, шинэчлэх бөгөөд 2024 он гэхэд дээрх 43,7 хувийг шинэчилж дуусах юм. Хилчид одоо байгаа солих шаардлагатай торон саадыг өөрсдийн нөөц бололцоогоороо байнга тордож, арчилж байна.

Эх  сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 14 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 5 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 18 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 24 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 28 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 15 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 15 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин