Ерөнхийлөгч Б.Ганболд, Н.Батчимэг нарыг УДШ-ийн шүүгчээр томилохоос татгалзжээ

2023-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  238 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Мөнхөөгийн Пүрэвсүрэнг УДШ-ийн нийт шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаас Эрүүгийн хэргийн танхимд хуваарилсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мөнхөөгийн Пүрэвсүрэн, Бадамдоогийн Ганболд нарыг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр, Нэргүйн Батчимэгийг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр нэр дэвшүүлж, томилуулах саналаа Монгол Улсын Их Хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн юм. Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлсэн саналын дагуу М.Пүрэвсүрэнг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон. Харин нэр дэвшигч  Б.Ганболд, Н.Батчимэг нарыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн шүүгчээр томилохоос татгалзсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үндэслэлийг нягталж, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн барих эсэхийг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Эх  сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 22 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 13 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 26 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 31 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 36 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 23 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 23 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин