Чуулган: Бизнес, төр хоёрыг зааглах цаг болсон

2023-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ш.Адъшаа танилцуулав.  Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 10 жилийн өмнө Х.Тэмүүжин гишүүнтэй хамтран санаачилж байсан. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа нэлээд асуудал болж, батлуулж байсан. Энэ хуульд хоёр чухал юм байдаг. Нэгдүгээрт төрийн албыг нийтийн алба болгосон. Төрийн ялзрал ашиг сонирхлын зөрчилд идэгдэх явдал. Энэ хуулийг дэмжиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд гэхээр явцуу байна. Та улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг өргөн утгаар нь авч үзэх тал дээр анхаарсан уу?

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:-Улс төрийн хамаарал бүхий этгээдүүд гэдгийг хэлэлцүүлгийн явцад өөрчлөх боломжтой. Засгийн газраас энэ хуультай адилхан зохицуулалтыг өргөн барьж байгаа. Гэхдээ хамтатгаад хэлэлцэнэ гэдэг байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:-Бид ашиг сонирхлын зөрчлийн хуулиа чангатгана гэж байгаа. Энэ хуульд бүтээлчээр ажиллая. Намын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай оруулж ирэх шаардлагатай байна. Нам, сонгуулийн системээр дамжин шахаж нийлүүлээд байгаа шүү. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:-Энэ хуулийг дэмжиж байна. 2016 оноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар санаачлагатай ажиллаж байгаа. Бизнес төр хоёрыг зааглах хэрэгтэй. 

Байнгын хорооны саналаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцэх нь зүйтэй гэдэг томъёоллоор санал хураалт явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 20 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 11 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 23 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 29 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 34 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 21 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 21 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин