Чуулган: "Эрдэнэс Тавантолгой"-н 2020-2022 оны ногдол ашгийг нөхөн олгоно

2023-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголтой холбоотой асуудлыг чуулганаар хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:-"Эрдэнэс Тавантолгой" компани 2019 оны ногдол ашгаа бол өгсөн. 2020-2022 оны ногдол ашгаа олгоогүй. Тиймээс үүнийг олгох талаар тогтоолд тусгахыг хүссэн. Бүрэн эрхэт төлөөлөгч нарыг дээрх онуудад ногдол ашиг хэд болсныг УИХ-д тайлангаар тавиасай гэж хүсч байна. Мөн хоёр удаа бонд гаргасан. Энэ бондын зарцуулалтын тайланг сонсч, мэдмээр байна. Ногдол ашгаар дулааны станц барьж, төмөр зам байгуулна гэсэн ч станц нь баригдаагүй, төмөр зам нь ямар байдалтай байгааг бид мэдэж байгаа. Энэ заалтыг тусгаад ногдол ашиг өгөх талаар "Эрдэнэс Тавантолгойд" чиглэл өгөх ёстой гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:-Төрийн өмчит компаниудын орлого, зарлагын тайланг зөвхөн ТУЗ-ийн хэмжээнд мэдээлж, баталдаг. Гэхдээ орлого, борлуулалтын төлөвлөгөө, зардал чирэгдэл дээр УИХ, Засгийн газар сонсож, мэдээлэл авдаг болж, төлөвлөгөөг нь хянадаг болох ёстой. Тогтоол дээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг олгох талаар заасан. Гэхдээ цаашид ногдол ашгийг нь иргэдэд бэлнээр бус хадгаламжид байршуулж, орон сууцны урьдчилгаа, зээлийн төлбөртэй нь уялдуулж, хариуцлагадуулах ёстой гэж бодож байна. Нүүрсний хулгайтай холбоотой жинхэнэ том хүмүүс нь ил болж ирж байна. Бидний яриад байдаг анхан, дунд шатны албан тушаалтнууд ой толгойд багтахааргүй их мөнгийг гэртээ хадгалж байна. Ичихгүй Монголд үл хөдлөхийн бизнес хийсэн гэж ярьж байна. Ковидын үед ямар тийм бизнес байдаг юм? 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:-Ногдол ашгийг иргэдэд хуваарилах, Засгийн газрын тавьж байгаа оффтейк гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл биш УИХ-аар хэлэлцье, Баялгийн сангийн хуулийг түргэвчилье гэх мэтээр чухал санаанууд уг тогтоолд орж ирж байна. Төрийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой компаниудыг хариуцаж байгаа хүмүүсийн сэтгэлтэй холбоотой асуудал яригдаад байна. Төрийн өмчит компаниудын засаглалыг шинэчлэх шаардлагатай байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 20 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 11 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 23 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 29 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 34 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 21 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 21 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин