Вакцин андуурч тариулсан Сүхбаатар аймгийн иргэдийг ХӨСҮТ-д эмчилж байна

2023-01-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ДОЛЖИНЖАВ

Нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн биш сүрьеэгийн вакцин андуурч тарьсан хэрэг Сүхбаатар аймагт гарсан. ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ гэсэн хамтарсан Ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллажээ. Ийн долоон иргэнийг Улаанбаатарт авчран ХӨСҮТ-д эмчилж байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр “Тарилга андуурч хийлгэсэн Сүхбаатар аймгийн долоон иргэнийг бид өчигдөр ХӨСҮТ-д авчирсан.Одоогоор тэдэнд ямар нэгэн өвчлөл байхгүй.Эдгээр долоон иргэний гурав нь хууч архаг суурь өвчтэй байсан. Өвчин нь сэдрээгүй, өмнөх байдалдаа хэвийн байна.Долоон иргэний тарилга хийлгэсэн хэсэг газарт улайсан, үрэвслийн шинжтэй, хоёр иргэний тарилга хийлгэсэн газраас шүүс гарсан байна.Бидний хийсэн үзлэгээр биеийн байдал хүнд хүн байхгүй.Галзуу өвчний вакциныг хийгээгүй учир эрсдлийг үнэлэхэд галзуугаар өвчлөх эрсдэлгүй гэсэн дүн гарсан.Тиймээс галзуугийн вакцин хийх шаардлагагүй. Мөн сүрьеэгийн вакциныг андуурч хийсэнтэй холбоотой сүрьеэгийн эрсдэл маш бага гэсэн дүн гарсан.Гэсэн ч бид гарч болох эрсдлийг тооцоолоод ХӨСҮТ-д авчран цаашдын эрүүл мэндийн байдлыг нь хянаж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 24 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 15 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 28 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 33 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 38 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 25 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 25 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин