Ц.Билэгтсайхан:Хятадаас Омикроны шинэ хувилбар манай улсад орж ирэх эрсдэл өндөр

2023-01-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

БНХАУ хилээ нээсэнтэй холбоотой тус улс дахь болон манай улс дахь COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Омикроны давалгаа дэлхий дахинд сүүлийн долоо хоногт 21 хувиар буурсан.Эдгээрээс BA5 хувилбар хамгийн их буюу 63 хувьтай, BA2.2.75,BQ1 гэсэн хувилбарууд одоогийн COVID-19-ийн дэгдэлтүүдийг үүсгэж байна. БНХАУ аравдугаар сарын 24-нөөс хойш халдварын тоон мэдээллийг бүрэн нийтлэхээ больсон.Гэхдээ ДЭМБ-ын мэдээллээр сүүлийн 24 цагт Хятадад 34 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн.Өнгөрсөн долоо хоногт 210 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл ирсэн.Тус улсын халдварын тохиолдлын тоо энэ долоо хоногт 45 хувиар нэмэгдэж, 648 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос хоёр дахин их байгаа юм. Хятадад арванхоёрдугаар сарын 19-24-нд хийсэн сорьцны мэдээллээр 85 хувь нь омикроны BF7, 15 хувь нь BA5.2 гэсэн дэд хувилбар байна.Баруун орнуудын эрдэмтдийн мэдээллээр БНХАУ-д халдварын оргил үе нэгдүгээр сарын дунд үеэр тохионо гэж таамаглаж байна. Хоногт 3.7 сая тохиолдол батлагдаж, 10-14 хоногийн дараа өдөрт 25 мянга орчим нас баралт бүртгэгдэнэ гэсэн тооцооллыг гаргасан.Тус улс хилээ нээсэнтэй холбоотой БНХАУ-ын тавьсан шаардлагыг манай улс хэрэгжүүлье гэсэн саналыг тавьсан. Мөн Хятад дахь халдварын нөхцөл байдал манай улсад яаж нөлөөлөх олон улсын эрсдлийг 29 дөх удаагаа хийлээ.Үүгээр өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарсан. Тиймээс хэрхэн хамтран ажиллах төлөвлөгөөг гаргасан.Засгийн газраас гаргасан шийдвэр эрүүл мэндийн салбарын эрсдэлээс гадна эдийн засаг, олон улсын харилцаанд үзүүлэх үр нөлөөг тооцсон” гэв.

Тэрбээр цааш үргэлжлүүлэн манай улс дахь халдварын нөхцөл байдлыг танилцуулав. Энэ талаар “Харин манай улсад энэ сарын эхний долоо хоногт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн.Энэ нь өмнөх долоо хоногоос хоёр дахин буурсан үзүүлэлт юм.Сүүлийн өдрүүдэд өдөрт 10-аас бага тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрийг үүсгэж байгаа омикроны дэд хувилбаруудын тухайд BQ1.2 хувилбар 92 хувийг эзэлж байна.Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нээс хойш нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.Өнөөдрийн байдлаар 34 хүн эмнэлэгт хэвтэж байна. Тэдний 94 хувь нь хүндэвтэр, зургаан хувь нь хөнгөн байна. Харин 134 хүн гэрийн хяналтад байна” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 17 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 8 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 21 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 26 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 31 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 18 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 18 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин