Бразилын иргэд ерөнхийлөгчийн ордон руугаа халдлаа

2023-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Бразил улсын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд болж, 35 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Лула да Силва улсынхаа 39 дэх ерөнхийлөгчөөр дахин ажиллахаар болсон билээ.

Үүнээс хойш нам гүм байсан Бразилын иргэд энэ сарын 8-ны ням гарагт Дээд шүүх, Конгрессын байр болон ерөнхийлөгчийн ордон руугаа дайран орсон юм. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар дээрх иргэд нь өмнөх ерөнхийлөгч Жайр Болсонарогийн дэмжигчид юм байна. Тэд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн ерөнхийлөгчийн ордон руугаа халджээ. Яг ийм үйл явдал хоёр жилийн өмнө АНУ-д болж байсан билээ. Тиймээс АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Эрх мэдлээ тайван замаар шилжүүлэн өгөх, ардчилалд халдсан үйл явдал боллоо” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Жагсагчид ерөнхийлөгчийн ордны хагархай цонхоор тавилгануудыг шидэж, Конгрессын байрыг усанд автуулан, Дээд шүүхийн ёслолын өрөөг эвдэж сүйтгэжээ.Энэ халдлагын улмаас хамгийн багадаа 300 хүнийг баривчлан хорьсон гэж “Aljazeera” мэдээлэв. Харин гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус улсын аюулгүй байдлын албаныхан Дээд шүүх, Конгрессын байр болон ерөнхийлөгчийн ордонг хамгаалалтдаа авч чадсан байна.

Тус халдлагад экс ерөнхийлөгч Жайр Болсонарог буруутгаж байна. Учир нь албан тушаалаа хүлээлгэн өгөөд Болсонароу АНУ-ын Флорида муж руу ниссэнээс зургаан цаг орчмын дараа дээрх эмх замбараагүй байдал үүсчээ. Энэ талаар одоогийн ерөнхийлөгч Лула да Силва “Энэ эвдэн сүйтгэгчид, фанат фашистууд түүхэнд байгаагүй үйлдэл гаргалаа. Үүнийг хийсэн бүх хүнийг олж, шийтгэх болно” гэж хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ярив. Тэрбээр Бразилиа хотод энэ сарыг дуустал аюулгүй байдлын онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа.

 Эх сурвалж:Aljazeera

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 24 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 15 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 28 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 33 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 38 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 25 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 25 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин