Ж.Батсуурь: Их эвлэрлийн ажлын хэсэгт С.Эрдэнийн болон Женко талын гишүүд орж байгаа

2023-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд өөр үзэл санаатай намын бүлгийг нэгтгэх дөрвөн удаагийн хурал зохион байгууллаа.

Энэ долоо хоногийн баасан гарагт Үндэсний Бодлогын Хороо(ҮБХ) хуралдах шийдвэр гаргасан. Хуралдаанд ҮБХ-ны 300 гаруй гишүүн оролцох төлөвтэй байна. Тус хуралдаанаар АН-ын даргад нэр дэвших журмыг батална. Ингэснээр цаашид ямар нэгэн маргаан гаргахгүйгээр даргаа сонгож, намынхаа үзэл бодол, байр суурийг нээлттэй ярилцах боломж бүрдэж байгаа.

Намын их эвлэрлийн ажлын хэсэгт С.Эрдэнийн болон Женко талын хүн орж байгаа эсэхийг сэтгүүлч нар их асуудаг. ҮБХ-ны нийт 400 орчим гишүүн байдаг. Үүн дотор С.Эрдэнийн талын гишүүн ч бий. Тэд энэ сарын 13-нд болох хуралд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ардчилсан намын анхан болон дунд шатны гишүүдийн дунд хагарал байдаггүй. Эдгээр гишүүн маань санаа зовох зүйлгүй. УИХ дахь АН-ын бүлэг манлайлал үзүүлж, үүсээд буй асуудлыг хуучин хэвд нь оруулан Улсын Дээд Шүүхийн цонхон дээр намаа төлөөлөх хүнээ ойрын хугацаанд сонгож чадна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 36 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 26 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 39 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 45 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 цаг 50 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 37 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 37 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин