М.Ганбаатар: Хийгээр халах системийг нэвтрүүлнэ

2023-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар Хэрэглэгчийн хяналтын төвд ажиллалаа.  Энэ үеэр тэрбээр “Уг төв нь нийслэл дэх гэр хорооллын 198000 өрхийн яндангаас гарч байгаа утааг хянах зориулалттай. Эхний ээлжид 120000 өрхийн яндангаас гарч байгаа утааг хянаж байна.

Бид хоёр аргаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж үзсэн.

  1. Айл өрхүүдийн янданг хөөлөх нь чухал. Учир нь битүүрсэн яндангаас гарч байгаа утаа 25-35 минут уугьдаг болохыг тогтоосон. Одоогийн байдлаар 62000 өрхийн яндан битүү байгааг хяналтын салбараас харж болно. Үүнийг ойрын хугацаанд хөөлөх ажлыг зохион байгуулна.
  2. Мэргэжлийн хяналтын ажилтнууд өдөр бүр үйлдвэрт ажиллаж, орц норм, чийгшил, технологи зэргийг хянаж тэмдэглэх шаардлагатай байна. Ингэснээр шуурхай арга хэмжээ авах боломжтой.

Сайжруулсан шахмал түлш нь утааг арилгах богино хугацааны шийдэл байсан. Дунд хугацааны шийдэл болох дэлхийн жишигт нийцсэн хийгээр халах системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд хийн түлш нийлүүлдэг үндэсний компаниудтай хамтран ажиллах болно.

Мөн нийслэлийн гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлснээр утаанаас салах боломжтой.  

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төсвөөс тодорхой хувийг хотын төвийг яндангүй бүс болгоход чиглүүлнэ" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 58 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 49 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 2 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 7 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 12 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 59 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 59 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин