Т.САЙХАН
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дөрвөн жил тутам болдог ээлжит чуулган амралтын өдрүүдэд болжээ. Чуулганаар холбооны шинэ удирдлагуудыг сонгосон бөгөөд Хөгжмийн зохиолчдын холбооны шинэ тэргүүнээр хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр олонхийн санал авчээ. Түүнээс өмнө энэхүү холбоог 2015 оноос хойш Хөгжим бүжгийн коллежийн Онолын тэнхмийн багш, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл тэргүүлж байсан юм.
Эх сурвалж:www.polit.mn