Шүүгч Г.Золбоо гэрээс нь 7.3 тэрбум төгрөг "олдсон" С.Батдөлийг хорихоос татгалзжээ

2023-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Дамдин-Очир

 

Эрүүгийн цагдаагийн албанаас 2023 оны нэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг баривчилсан. Энэ талаар 6-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “...Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэх хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийн хураан авсан. Иргэн Б-г 48 цагийн хугацаатай баривчилсан.

Мөн дөрвөн тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх хэргээр мөрдөн шалгаж байна” гэж мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээллээр С.Батдөл нь "...Төмөр замынхныг шалгана" гэсний дараа уг мөнгийг хамаарал бүхий этгээдүүдийнхээ гэр рүү тээвэрлэж яваад цагдаагийнханд баригджээ. Тэгвэл тус албанаас С.Батдөлийг 48 цаг түр саатуулсны дараа үргэлжлүүлэн хорих саналыг НПГ-т хүргүүлсэн байна. Энэ дагуу НПГ-ын хяналтын прокурор М.Энхбаатар "...Үргэлжлүүлэн хорих" саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавьжээ.

Гэтэл уг асуудлыг шийдэхээр томилогдсон шүүгч Г.Золбоо нь "...С.Батдөл нь өмгөөлөгчтэй хуралд орно гээд байна" гээд хурлаа хийлгүй хүлээжээ. Ингэсээр ажлын цаг ч дуусч, шүүгч Г.Золбоо "...Ажлын цаг дууссан. Хурал хийхгүй. Даваа гаригийн 10:00 цагт хийнэ" гээд "алх тогшсон" байна. Улмаар С.Батдөлийг суллажээ. Шүүгчийн товлосон "...Даваа гариг" гэдэг нь маргааш буюу 9-ний өдөр гэсэн үг. Ер нь бол С.Батдөлөөс өөр хэн ч ийм нөхцөлд цагдан хоригддог. Манай хууль хийгээд практик ийм юм. Харин С.Батдөлийг хорьсонгүй. Тэгэхээр түүнийг байх шалтгаан үндэслэл шүүгч Г.Золбоод байв уу гэх хардлага үүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ шүүгч өөрийн "итгэл үнэмшил"-ээр ингэж шийдэв үү, эсвэл "дээр"-ээс ирсэн тушаал биелүүлэв үү. Ямартай ч нийгмээрээ авлигын эсрэг боссон энэ цаг үед шүүх өөрөө авлигыг өөгшүүлсэн ноцтой үйлдэл гаргалаа.

Эх сурвалж: polit.mn

Хүрэлсүх
Сорооноо
Эрх баригч нар өөрсдөө хахууль авсаан.Тэд ямарч хэргийг тултал нь шүүлгэж буруу зөвийг олохгүй өөрмдөдөө их мөнгө амар аргаар олохын тулд шүгэл үлээгээд хувь хүртээд л яваад бна..энэ тэдний хөрөнгөө нэмэх арга.
Tomor zam bol denduu mongo ugaadag gazar...ajilchidda ohjga vit C chatsargana uureg ene ter bugd hulhinii hog
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 38 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 29 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 42 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 48 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 цаг 52 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 39 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 39 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин