Стандарт: Хууз сахал ургуулж, хурц үнэртэн хэрэглэхгүй

2023-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хотын стандарт, хяналтын газраас нутгийн захиргааны байгууллагуудын эрэгтэй, эмэгтэй албан хаагчдын хувцаслалт, харагдах байдалд тавигдах шаардлагыг танилцуулсан юм.

Эрэгтэй албан хаагчид:

  • Урт хууз сахал тавихгүй 
  • Үсээ зөвхөн халимгаар засуулах 
  • Иргэн, хуулийн этгээдтэй шууд харилцаж, үйлчилгээ үзүүлэх эрэгтэй албан хаагч сахлаа өдөр бүр хусах
  • Зуны улиралд хөлийн хуруу гарсан углааш өмсөхгүй 
  • Костюм өмсөхдөө гутал дотор спорт оймс өмсөхгүй байх зэргийг стандартад тусгасан байна.

Эмэгтэй албан хаагчид:

  • Үсээ хурц өнгөөр будаж, хумсан дээрээ том, гялалзсан шигтгээ, шүр наалгахгүй 
  • Хэт өндөр буюу 6 см-ээс дээш өсгийтэй гутал өмсөхгүй
  • Нарны болон гоёлын нүдний шил, этгээд загвартай контакт линз зүүхгүй
  • Даашинз, банзлын хормойн урт нь өвдөгнөөс доош 20-30 мм-ээс багагүй байна
  • Үсээ шууж боох ёстой бөгөөд хавчаар, боолт нь этгээд хэв загварын бус байх зэргийг тусгажээ.

Төрийн албан хаагчдын хувцаслалт нь даруу төлөв, ажил хэрэгч загвартай байх шаардлагатай юм байна. Мөн уранхай, цайралттай, хэт тод өнгийн өмд, ноосон болон хоолойтой цамц өмсөхгүй байх ёстой ажээ.

Албан хаагчид ажлын байрандаа хурц үнэртэй ус хэрэглэх, биеийн ил харагдах хэсэгт шивээстэй байхыг хориглохоор болжээ. 

Энэхүү хотын стандартуудыг НИТХ-д өргөн мэдүүлж, батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. 

Эх сурвалж:www.polit.mn

Иргэн Монгол
Төрийн албаны ёс зүй ийм л юмнаас эхлэх нь зөв . Тэд олон түмний дундаас шилэгдэж , шалгарсан хүмүүс тул бүх талаараа ёс зүйтэй , үлгэр жишээч байх хэрэгтэй
Алтанцэцэг
Үнэхээр nice
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 48 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 39 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 52 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 57 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 2 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 49 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 49 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин