Барууныхан ОХУ-ын эсрэг "хуйвалдаан"-д бэлтгэж байна гэж Де Голлийн ач хүү мэдэгдэв

2023-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.Батцэцэг

Барууны орнууд Оросын эсрэг "хуйвалдаан"-ыг урьдаас төлөвлөж байсан тухай Францын ерөнхийлөгч асан Шарль де Голлийн ач хүү Пьер де Голль AgoraVox-т өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний хэлснээр, хориг арга хэмжээний тоо, агуулга нь энэ бүхнийг маш удаан хугацаанд төлөвлөж байсныг харуулж байгаа бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ "америкчуудад ашигтай эдийн засгийн дайн" гэдгийг харуулж байна.

Урьд өмнө байгаагүй эдийн засаг, санхүүгийн хямралд Орос буруугүй, үүний хариуцлагыг Европын холбоо, АНУ Москвад үүрүүлэхийг оролдож байна гэж Пьер де Голль онцлон тэмдэглэв. Оросууд зүгээр л өөрсдийгөө хамгаалж байна, учир нь тэдний эсрэг 11 мянган хориг арга хэмжээ, дээр нь ес дэх багц хориг тавьсан гэж тэр тэмдэглэв. "Оросууд өөрсдийгөө хамгаалж байгаа нь хууль ёсны бөгөөд зүй ёсны хэрэг" гэдэгт де Голль итгэлтэй байна гэжээ. 

Оросын хөрөнгийг битүүмжлэх талаар Пьер де Голль хэлэхдээ, Дэлхийн II дайны үед еврейчүүдийг хавчсанаас хойш өөр ямар ч үндэстэн өнөөгийн Оросын ард түмэн шиг дээрмийн гэмт хэрэгийг мэдрээгүй байгаа гэж мэдэгдэв.

Оростой сайн харилцаатай байх нь дэлхийн тогтвортой байдлыг хадгалах нэрийн дор Европын үүрэг гэдэгт Де Голль итгэлтэй байна.  Шарль де Голлийн хүү Филипп де Голль өмнө нь Франц Оросоос холдох ёсгүй гэж хэлж байсан. Түүний нэр хүндтэй аав нь Москва, Парисын харилцааны асуудлаар ижил байр суурьтай байсан нь анхаарал татаж байна. Тэрбээр хэлэхдээ: Франц, Оросын хувьд хамт байна гэдэг нь хүчирхэг байх, харин салангид байх нь аюулд орох гэсэн үг юм гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 58 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 49 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 2 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 7 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 12 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 59 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 59 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин