Тойм:Улс төрийн томилгоотой долоо хоног

2023-01-06
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

 Засгийн газар хэд хэдэн томилгоог хийсэн, УБТЗ-ын албан тушаалтнуудын гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураан авч, тэднийг баривчилсан, БНХАУ хилээ нээх болсноо албан ёсоор зарласан, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийг зарласан гэсэн онцлох зүйл ихтэй долоо хоног болж өнгөрлөө. Ийн энэ долоо хоногт Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Даваа гараг

Төрийн өндөр албан тушаалтнууд төрөөс зарласан тендерт оролцохгүй

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар даваа гарагт мэдээлэл өглөө. 

Энэ үеэр тэрбээр "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гурван зүйл заалтад өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсгээс гаргасан.Тухайн хуулийн 20.2-т төрийн өндөр албан тушаалтнууд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, дэд сайд, ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, ХЭҮК, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга гэсэн хүн төрөөс худалдан авах үйл ажиллагаатай холбоотой тендер, нээлттэй, хаалттай байдлаар хоёр зааглаж харилцаанд орох боломж зэрэг саналыг боловсруулсан. Хамтарсан ажлын хэсэг байгуулж, амьдралд хэрэгжиж болохуйц нэмэлт өөрчлөлт хийхээр боллоо.УИХ-д ирэх долоо хоногт өргөн барина. Төрийн өндөр албан тушаалтнууд төрөөс нээлттэй болон хаалттай хэлбэрээр зарлаж байгаа худалдан авалтын үйл ажиллагаанд оролцохгүй. Эдгээр хүний хамаарал бүхий хүмүүс буюу эхнэр, хүүхэд, хамтран амьдарч байгаа этгээд нь төрийн захиргааны болон төрийн өмчийн байгууллагад шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй гэдэг зохицуулалтыг хуульд оруулна" гэж ярьсан юм.

Мягмар гараг

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон нэр дэвшигчдийг зарлалаа

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн энэ сарын 03-ны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв.

Хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулж, “Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдээс сонгох журам”-ыг баталлаа.Ажлын хэсгээс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан, товлосон хугацаанд материалаа ирүүлсэн нийт 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан.

Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонгосон.

Гэвч Төрийн байгуулалтын байнгын хороо Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд баасан гарагт өөрчлөлт оруулжээ.  Учир нь УИХ-аас эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулаагүй гэсэн шалтгаанаар буцаасан юм.  Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцсэн. Энэ үеэр олон гишүүн эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулахыг сануулсан. Үүнтэй холбоотой дахин ажлын хэсэг шалгаруулж, байнгын хороог дахин хуралдуулах чиглэл өгсөн. Ажлын хэсэг хуралдаж, нэгдүгээр сарын 3-ны өдөр сонгон шалгаруулсан шийдвэрээ хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт хийлээ.  Сонгон шалгаруулалт хийхдээ бид ирсэн хүмүүсийнх нь ерөнхий байдлыг харж байгаад эмэгтэйчүүдийн хоёр, эрэгтэйчүүдийн есөн квот гэж тогтоогоод, эрэгтэй, эмэгтэй дотроо тусад нь сонгон шалгаруулалт явуулсан. Хэлэлцэх явцад 11 хүн сонгогдсон. Үндсэндээ өмнө нь сонгогдсон 11 хүнээс есөн хүн дээр хоёр эмэгтэй нэмэгдэж орж ирсэн” гэв.

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД:

1. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин

2. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг

3. Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс

4. Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар

5. Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар

6. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од

7. Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах

8. Радио электроникийн инженер Д.Моондой

9. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан

10. Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан

11. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нар багтжээ.

Лхагва гараг

БНХАУ энэ сарын 8-нд хилээ нээх болсныг зарлалаа

БНХАУ зорчигч тээврийн хилээ нээж буйтай холбогдуулан ГХЯ-наас лхагва гарагт мэдээлэл өглөө.

Энэ талаар ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Д.Болд "Монгол Улсын хилийн боомтуудаар ОХУ-ын иргэд чөлөөтэй зорчиж байгаа. Эдгээр иргэн хилээр орж ирэхдээ эрүүл мэндийн асуумжийг бөглөдөг. Үүнтэй адилаар хятад иргэд Замын-Үүд-Эрээний боомтоор эрүүл мэндийн асуумж бөглөөд орж ирнэ.Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн онд манай улс дотооддоо цар тахлын хорио цээрийн дэглэмээ цуцалсан.  Иймээс агаарын болон авто замын бүх боомтоор гадаадын иргэдийг хорио цээрийн дэглэм хязгаарлалтгүйгээр хүлээж авах үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ нь улс орны эдийн засаг болон иргэд зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ гэж үзсэн" гэв.

БНХАУ-д зорчоод буцаж ирж буй Монгол Улсын иргэд эрүүл мэндийн асуумжаа бөглөөд орж ирнэ гэдгийг тодотгов.

Энэ талаар тэрбээр "Гаалийн байгууллагаас тус улсаас Монгол Улсын хилээр нэвтрэх гэж буй иргэнд коронавирусын халдварын шинж тэмдэг илэрвэл гүнзгийрүүлсэн үзлэг шинжилгээ хийж, PCR  шинжилгээ авах байх. Халдварын шинж тэмдэгтэй иргэдийг тусгаарлах шийдвэр байхгүй.Манай улсын иргэд Хятадын хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байна. Хилээр нэвтрэхдээ Хятадын хорио цээрийн аппликэйшнийг бөглөөд сөрөг хариугаа оруулна. PCR  шинжилгээний хариуг цаасаар шаардахгүй. Хамгийн гол нь аппликэйшнийг бөглөнө. Хэрэв аппликэйшнийг бөглөж чадахгүй бол Хятадын хил дээр эрүүл мэндийн асуумжийг хэвлээд өгснийг бөглүүлсэн байх шаардлагатай гэсэн. China customs аппликэйшнийг гар утсан дээрээ татаж авч энэхүү асуумжийг бөглөнө” гэсэн юм.

Пүрэв гараг

Шинэ сайдууд тангаргаа өргөлөө

МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 5-ны 13:30 цагт хуралдаж, сайд нарыг шинээр томилох асуудлыг хэлэлцлээ.

Ийн УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилохыг дэмжив.  Тэрбээр  Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.

Мөн   Засгийн газар Шадар сайд гэсэн хоёр статустай болж байгаа бөгөөд Шадар сайд буюу Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг,  Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Барилга хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэнг, Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяаг томилохыг Удирдах зөвлөлийн хурлаар дэмжжээ.

Эрүүл мэндийн дэд сайдаар хуучин сайд С.Энхболдыг, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатарыг,  Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байгаа Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатарыг, УУХҮ-ийн дэд сайдад Б.Цэндсүрэнг дэвшүүлэв.

 Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж байсан О.Батнайрамдалыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, МАН-ын Орон тооны нарийн бичгийн даргаар томилсон учраас ийнхүү түүний оронд О.Цэндсүрэнг томилохыг Удирдах зөвлөлөөс дэмжсэн байна. 
Ийнхүү Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн Үндсэн хуульд заасан. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа сайд нарын томилгоог хэлэлцэн дэмжиж,
шинэ сайдууд УИХ-д тангаргаа өргөлөө.

Баасан гараг

УБТЗ-ын албан тушаалтнуудын гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олж, баривчлав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УБТЗ-ын албан тушаалтны гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан талаар мэдээлэл өгсөн нь өнөөдрийн хамгийн чухал үйл явдал байлаа.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  "Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын албан тушаалтан "Б" гэдэг хүний болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн "Б"-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иргэн "Б" нь УБТЗ-д өмнө нь олон жил ажиллаж байсан. Одоо Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан албан тушаалыг хашдаг гэсэн урьдчилсан мэдээлэл байна.Энэ талаарх мэдээлэл Ерөнхий сайдад байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр "Нүүрсний асуудлын дараа төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Намайг сонсож байгаа тээвэр, төмөр зам, боомттой холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй" хэмээн мэдэгдэж байв.

Эх сурвалж:www.polit.mn

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 23 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 23 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 23 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 23 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 23 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 23 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 23 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 23 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 23 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 23 мин