“ЭТТ компанийн туслан гүйцэтгэгч компани ажилчдынхаа эрхийг ноцтой зөрчлөө”

2023-01-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ОД

“Эрдэнэс Тавантолгой” компанийн туслан гүйцэтгэгч ТиТиЖиВиСиӨү /TTJVCO/ компанийн Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компанийн 10 ажилтан 2020 оны дөрөвдүгээр сард “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл байгуулсантай холбогдуулан үндэслэлгүй ажлаасаа халагдаж шүүхэд хандсан талаар өмнө нь мэдээлэл хийж байсан билээ.

Ажил олгогч хууль бусаар дээрх ажилтнуудыг халсан гэдгийг шүүхээр тогтоосон боловч ажилд нь буцаан авахгүй удаж, ажилгүй байх хугацааны нөхөн олговрыг олгоогүй зэрэг нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн тэд үзэж байгаа юм.

Энэ талаар ТиТиЖиВиСиӨү-ний “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн орлогч дарга Л.Ган-Эрдэнэ “Өнгөрсөн оны нэгдүгээр сард биднийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэдгийг Дээд шүүх тогтоосон. Ийн бид гуравдугаар сард ажилдаа эргэн орсон ч нөхөн олговрыг олгоогүй. Энэ хугацаанд ажил олгогч өөрийн оролцоотой ҮЭ байгуулан Нарийн бичгийн ажилтнаар-уурхайн даргын нарийн бичиг, санхүүчээр уурхайн санхүүгийн ахлах мэргэжилтэн, хяналтын ажилтнаар уурхайн сургагч багш гэсэн удирдах албан тушаалтнуудыг томилсон нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.5 “Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Мөн цалин, урамшуулал нэмэхгүй гэж ажилчдыг дарамтлан гарын үсэг зуруулж элсүүлэн өнгөрсөн оны гуравдугаар сарын 01-нд үр дүн муутай Хамтын гэрээ байгуулахдаа нэг жилийн хугацаанд өөрчлөлт оруулахгүй гэж зааж ажил олгогч өөртөө давуу байдал олж авсан. Манай Үйлдвэрчний эвлэлийн хурлыг хүчээр тарааж, эрхэнд халдаж, аливаа мэдээлэл баримтыг гэрээтэй ҮЭ-дээ өгнө гэж илт ялгаварлан хавчдаг нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4.1, 4.2 гэсэн заалтуудыг зөрчиж байна” гэж ярилаа.

Үүнээс гадна тус компанийн Хүний нөөцийн дарга Ц.Батзаяа “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчдэд зохиомол хэрэг үүсгэн 26 сая төгрөгийн төлбөр ногдуулж, өөрийн хүсэлтээр ажлаас гарах эсвэл шүүхээс нөхөн олговрын нэхэмжлэлээ татах шаардлага тавин дарамт үзүүлжээ. Гэсэн ч түүнд ямар ч хуулийн хариуцлага тооцоогүй байна.

Энэ үеэр ЭТТ компанийн туслан гүйцэтгэгч “Normount компанийн ажилтан Б.Төгсбаяр

“ТиТиЖиВиСиӨү” болон “Normount  нь нэг компани байсан. Харин саяхан нэрээ өөрчлөөд хоёр өөр компани болчихсон. Үүнээс үүдэн үйлдвэрчний эвлэл байгуулсан ажилчид халагдсаны дараа би өнгөрсөн оны аравдугаар сарын 03-нд халагдсан. Уурхайн үйл ажиллагаа зогслоо гэсэн худал мэдээлэл өгч намайг ажлаас халсан. Тиймээс миний энэ асуудал шүүхийн шатанд яваа.Өттэй махны талаар би есдүгээр сард лайваар мэдээлэл өгч байсан. Ийн “Normount компанид катерингийн үйлчилгээ үзүүлдэг компани ажилчдадаа өттэй мах өгсөн мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацсаныхаа улмаас компанийн нэр хүндэд халдсан гэсэн шалтгаанаар халагдсан. Уг нь компанийн нэр хүнд бус 700 ажилтны эрүүл мэнд хамгаас чухал байх ёстой. Гэтэл ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалахын төлөө “Normount компани юу ч хийгээгүй. Тиймээс МХЕГ дуудаж шалгуулсан би ажилгүй болчихсон. “CIS” гэсэн компани арванхоёрдугаар сараас манайд хоолоор үйлчилж эхэлсэн ч дахиад өттэй махаар хоол өгсөн. Үүнийг бичлэгээр нотолсон байтал аймгийн МХЕГ ирж шалгаад “Өт биш будаа байна” гэсэн дүгнэлт гаргасан. Иймээс Монгол ажилчид хэзээ ч хамаагүй хордож эрүүл мэндээрээ хохироход бэлэн байна” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 56 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 47 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

14 цаг 0 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

14 цаг 6 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

14 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 57 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 57 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин