Шадар сайдууд ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?

2023-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёр Шадар сайдтай болов.  Шадар сайдаар  С.Амарсайхан үргэлжлүүлэн ажиллах бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Шадар сайд бөгөөд Эдийн засаг,  хөгжлийн сайдаар ажиллахаар өчигдөр парламентад тангараг өргөсөн юм. 

 Засгийн газрын тухай хуульд эдгээр сайдын эрхлэх асуудлыг тодорхойлохдоо        

Монгол Улсын Шадар сайд:

-Гамшгаас хамгаалах асуудал;
-Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал;
-Стандартчилал, хэмжил зүйн асуудал;
-Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал;
-Шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал;
-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;
-Mөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа;
-Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд:

-Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого;
-Макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт;
-Бүсчилсэн хөгжлийн бодлого;
-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;
-Эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого;
-Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт;
-Эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;
-Хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт;
-Концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал;
-Өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт;
-Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;
-Хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого;
-Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт.

Эдгээр заалтыг 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн юм. Энэ оны энэ сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн заажээ. 

Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 38 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 29 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 42 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 48 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 цаг 52 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 39 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 39 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин