Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулжээ

2023-01-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хороо Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.  УИХ-аас эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулаагүй гэсэн шалтгаанаар буцаасан.  Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцсэн. Энэ үеэр олон гишүүн эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулахыг сануулсан. Үүнтэй холбоотой дахин ажлын хэсэг шалгаруулж, байнгын хороог дахин хуралдуулах чиглэл өгсөн. Ажлын хэсэг хуралдаж, нэгдүгээр сарын 3-ны өдөр сонгон шалгаруулсан шийдвэрээ хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт хийлээ.  Сонгон шалгаруулалт хийхдээ бид ирсэн хүмүүсийнх нь ерөнхий байдлыг харж байгаад эмэгтэйчүүдийн хоёр, эрэгтэйчүүдийн есөн квот гэж тогтоогоод, эрэгтэй, эмэгтэй дотроо тусад нь сонгон шалгаруулалт явуулсан. Хэлэлцэх явцад 11 хүн сонгогдсон. Үндсэндээ өмнө нь сонгогдсон 11 хүнээс есөн хүн дээр хоёр эмэгтэй нэмэгдэж орж ирсэн” гэлээ.

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД:

1. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин

2. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг

3. Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс

4. Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар

5. Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар

6. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од

7. Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах

8. Радио электроникийн инженер Д.Моондой

9. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан

10. Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан

11. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нар багтжээ.

Эх сурвалж:www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 52 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 52 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 52 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 52 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 52 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 52 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 52 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 52 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 52 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 52 мин