БХЯ: Есөн цэрэг маларигаар оношлогдсоноос долоо нь эдгэрсэн

2023-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Энхийг сахиулагчид хумхаа өвчний халдвар авсантай холбоотой асуудлаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч, Хурандаа Б.Энх-Од нар мэдээлэл хийлээ.Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч, Хурандаа Б.Энх-Од, Хумхаа өвчин шумуулнаас хүнд дамждаг. Африкийн бүхий л орнуудад шумуулын халдвар өндөр байдаг ба 10 шумуулын нэг нь хумхаа буюу малари өвчний халдвар дамжуулдаг гэсэн судалгаа бий. Манай цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явахаас өмнө буюу ирснээс хойш малари өвчнөөс сэргийлэх эмийг 14 хоногийн хугацаанд уудаг.

Өнгөрсөн 12-р сард 850 хүнтэй батальон хүлээн авахад есөн энхийг сахиулагч малари өвчний халдвар авсан байсан. Цэргийн есөн албан хаагч маларигаар оношлогдсоноос долоо нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Нэг албан хаагч маларийн хүндрэлээс давхар эрхтэн системийн дутагдалд орж харамсалтай нь нас барсан. Нэг албан хаагчийн бие нэн хүнд байдалтай эмчилгээг үргэлжлүүлж байна.Малари өвчнөөс сэргийлэх вакцин гэж байдаггүй. Малари өвчин хүнээс хүнд халдахгүй. Зөвхөн шумуулнаас хүнд халдана. Халдвар аваад эдгэрсэн хүнээс маларийн шинжилгээг гурван удаа авч, эрүүл гэж баталсны дараа эмнэлгээс гаргадаг. Эмнэлгээс гарснаас хойш 14 хоног тутамд шинжилгээ өгдөг, хяналтад явдаг.

Энхийг сахиулагчид алба хааж байх үедээ маларигаас сэргийлэх эмийг долоо хоног тутамд уудаг. Эмээ таслалгүй уусан хүн хөнгөн өвддөг. Малари нь цусны улаан эсийг гэмтээдэг, элэгний эсэд нөлөөлж элэг болон хавсарсан бөөрний дутагдалд оруулдаг гэв. 

Эх сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

11 цаг 38 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

12 цаг 29 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

13 цаг 42 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

13 цаг 48 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

13 цаг 52 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

20 цаг 39 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

20 цаг 39 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Уржигдар 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Уржигдар 16 цаг 40 мин