Т.САЙХАН
АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Төрийн хэмжээний томоохон хууль бус үйлдлүүд гараад ирэхээр зохиомол сенсаци бий болгож, нийгмийн олонхийн анхаарлыг сулруулах арга тактикыг чадамгай ашиглаж байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ бол нүүрсний хулгайн асуудал. Монгол Улс хил, гаальтай. Хил гаалиар гарч буй ачаа тээвэр бүрэн бүртгэлтэй байх ёстой. Тэгвэл энэ их хэмжээний нүүрсийг бүртгэлгүйгээр гаргасан эрх мэдэлтнүүдийг олж тогтоон, хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ асуудалд нам харгалзахгүйгээр шалгах ёстой гэж АН үзэж байна” гэв.
Мөн үеэр тэрбээр "Бүх нийтээс санал асуулга авсан мэтээр худал хэлж, Үндсэн хуульд хулгайн аргаар гар хүрсэн. Хуйвалдааныхаа үр дүнд өөрсдийн эрх ашгийг хангах УИХ-ын тухай хуулийн 31.12 дахь заалтыг эрх баригчдын дэмжлэгтэйгээр батлуулсан. Гэхдээ энэ асуудлыг ҮХЦ-д гомдол гаргах замаар Цэц маргаан үүсгээд шалгаж байна. Хууль зөрчсөн эсэх нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс хамаарч гарна. Үндсэн хуульд хэн дуртай нь гарах хүрэх ёсгүй" гэсэн байр суурийг илэрхийллээ" гэв.
Эх сурвалж:www.polit.mn