Д.Тогтохсүрэн VS Т.Доржханд

2023-01-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Энэ үеэр 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:-Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшсэн их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас 13, ТББ-аас 73, ААН 4, иргэнээс 72 гээд нийт 163 хүний материал иржээ. Шаардлагад заасны дагуу зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн болон жинхэнэ албан хаагч, намын удирдах болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүн томилохгүй гэж заасны дагуу төрийн албаны зөвлөл болон Дээд шүүхээс хүн тус бүрт лавлагаа авч хянан үзэж 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалт гаргалаа. Нийт 11 гишүүнийг шалгаруулж, тогтоолын төслөө боловсруулсан. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: - Шулуухан хэлэхэд намын төлөөллүүд байна.Тэгвэл бусад намын төлөөллүүдээс ч оруулъя. Нийт иргэдийнхээ дундаас ижил тэгш оролцоотой зөвлөлийнхөө бүрэлдэхүүн дээр УИХ-ын гишүүд анхаармаар байна. 11 гишүүн дотор эмэгтэй хүн алга. Гэтэл Монголын нийт хүн амын 50-аас дээш хувь нь эмэгтэйчүүд. Ядаж энэ 11 дотроо эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулъя. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:-Т.Доржханд гишүүнээ та эхлээд хуралдаа суумаар байна.Та энэ ажлын хэсгийн гишүүн. Би таны чөлөө авсан талаар яриагүй байна. Хуралдаа сууж энэ талаараа ярьж болох л байсан. Улс орон даяар нээлттэй зар явуулсан. Нийт 163 хүний нэр ирсэн. 30 орчмыг нь шаардлага хангаагүй, материал дутуу гэж үзсэн. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:-Нэгдүгээрт, би УИХ-ын даргаас албан ёсоор чөлөө хүссэн. Хоёрдугаарт, С.Одонтуяа гишүүн бид хоёр цахимаар хуралд оролцъё гэсэн. Та хуралдаа суугаагүй юм чинь гэсэн хандлагаар битгий хандаарай. Та зүгээр байхад чулуу шийдэж байгаа шүү. Зүгээр анхааруулж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:-Хуулиа уншмаар байна. Энэ 11 хүнд эрх мэдэл байхгүй. Зөвхөн зохион байгуулах үүрэгтэй. Зөвлөлдөх санал асуулгыг л улсын хэмжээнд зохион байгуулна. Ажил хийх хүмүүс. Ажлын хэсгийн найман гишүүн 136 нэр дээр нууц санал хураалт хийсэн. Одоо яах вэ дээ. Шуудхан хэлэхэд. Чи цахимаар оръё гэж хэлээгүй. Гадаадад зугаалж л явж байсан байх. Нууц санал хураалт дээр жендэр хэцүү ш дээ. Журам дээр эмэгтэйчүүдийн квот байсан бол болно. Гэвч тийм юм байхгүй. Нууц санал хураалтаар шийдсэн асуудал. Эмэгтэй хүн оруулахгүй гээгүй шүү. Залуучуудын төлөөлөл бол байгаа.

Эх сурвалж:www.polit.mn 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

18 цаг 38 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

18 цаг 38 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

18 цаг 38 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

18 цаг 38 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

18 цаг 38 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

18 цаг 38 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

18 цаг 38 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

18 цаг 38 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

18 цаг 38 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

18 цаг 38 мин