20 жилийн замналтай xилийн нохой сургагч

2023-01-05
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

 

Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

Чив чимээгүй орших нам гүм, талын болжмор, хээрийн салхи хилийн торгон зурвасын нэгэн өнгийг тодотгоно. Энгийн мэт санагдах энэ орчинд эх орныхоо торгон хил, ширхэг чулуу, атга шороог хамгаалан зогсох хилчин залуус мөр зэрэгцэн албаа хааж буй. Эх орныхоо төлөө үүрэг өвөртлөн яваа эгэл атлаа  эрэлхэг баатруудаа “Зууны мэдээ” сонин “Монгол Улсын төлөө” буландаа онцолдог билээ. Бид энэ удаа Хилийн цэргийн 0267-р тусгай салбарын  албаны  нохой сургалтын төвийн дарга  хошууч Ж.Өлзийбаярыг урилаа. Тэрбээр нохой сургагч, хөтлөгчийн албанд 21 жил ажиллан, эх орныхоо торгон хилийн энхийн манаанд  үүрэг гүйцэтгэж буй нэгэн. 

 

 

250 ГАРУЙ НОХОЙНД СУРГАХ АРГА ЗҮЙГ НЬ ЗААЖЭЭ

 

Ж.Өлзийбаяр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул. Тэрбээр хүүхэд насаа хөдөө мал дээр өнгөрүүлжээ. Тиймээс хөдөөгийн эгэл бор орчин,  нүүдэлчин монголчуудын дотны үнэнч нөхөр болох нохойтой  хүүхэд наснаасаа холбогдсон байна.  Бага байхдаа  нохойтой тоглож, хонь маланд цуг явж өссөн нь түүний ирээдүйн ажил мэргэжлийн эхлэл болжээ. Ийнхүү тэрбээр цэргийн алба хааж, цаашлаад хилийн цэрэгтэй ажлын замнал нь холбогдсон байна.  Хилийн цэрэгт үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш нохойн сургагч, хөтлөгчийн  алба хашиж эхэлжээ. Ж.Өлзийбаяр Хилийн 0151-р ангийн албан нохой сургалтын төвд 2002 онд сурч мэргэжлийнхээ анхны суурийг тавьсан байна. Дараа нь 2012 онд ОХУ-д Холбооны Аюулгүй байдлын, Хилийн албаны нохойн сургуулийг Албаны нохойн мэргэжилтэн мэргэжлээр суралцаж төгсчээ. Нохой сургагчаар сурч байхдаа тухайн командыг миний нохой яавал хурдан сурах вэ гэдгийг сонирхож, олохыг хичээдэг байсан. Би чадахгүй юм байна гэж бодож байгаагүй. Бүр болохгүй бол нохойгоо хөтлөөд багш дээрээ очиж, заалгаж, арга ухаанаас нь суралцдаг байсан гэдгийг Ж.Өлзийбаяр хэлж байлаа. Мөн Монголын нохой сургалтын хэв маяг Оросын школтой байдаг аж. Ийнхүү тэрбээр нохой сургах чиглэлээр гурван удаа суралцаж, хилийн энхийн манаанд чухал үүрэг гүйцэтгэдэг нохойг сургах  ажлын замнал нь эхэлсэн байна. Тэрбээр хилийн байгууллагад ажилласан 20 гаруй жилийн хугацаанд 250 гаруй нохойнд сургах арга зүйг нь зааж,  найман нохойг бие дааж  сургажээ. 

 

“НЭГ КОМАНДЫГ НОХОЙНД СУРГАХЫН ТУЛД 35-50 УДАА ДАВТДАГ”

 

Нохой сургах сонирхолтой залуус олон болсон гэдгийг Ж.Өлзийбаяр хэлж байлаа. Нохой хөтлөгч  болохын тулд цэргийн алба хаасан байх зэрэг тодорхой  шалгуурыг хангасан байх ёстой байна. Анх нохой нь эзнээ мэдэхгүй, эзэн нь нохойгоо мэдэхгүйгээс эхэлдэг цаг хугацаа, тэвчээр, хөдөлмөрийн үрээс албаны нохой бэлтгэгддэг аж. Энэ тухай Ж.Өлзийбаяр “Нохой сургаж байгаа хүний анхны хийх ёстой дадал бол нохойгоо илэх, гар дээрээсээ идэх юм өгөх хэрэгтэй.  Нохой нэг талаараа араатан боловч хүний хамгийн дотны анд нөхөр шүү дээ. Нохой сургагч хөтлөгч болно гэдэг  аливаа амьтныг хайрлах сэтгэлтэй болдог. Амьтныг хайрлаж байвал хүн хүнээ хайрлаж чадна гэсэн үг. Тиймээс нэгдүгээрт,  хайрлах ухаанд суралцана. Хоёрдугаарт, араатан амьтныг сургахын тулд тэвчээртэй байх ёстой. Нохойг нэг удаа суу гэхэд сурахгүй шүү дээ. Удаан хугацаанд давтсаны үндсэн дээр дадал болж хэвшдэг зүйл.  Нэг командыг нохойнд зааж сургахын тулд 35-50 удаа давтаж байж, анхан шатны ойлголт авч эхэлж байна гэсэн үг. Тийм болохоор уйгагүй хөдөлмөрийн ажил. Тиймээс би сургагч нартаа “Нохой сургагч байна гэдэг тэвчээр бас дахин тэвчээрийн ажил” гэж хэлдэг” гэсэн юм. 

 

 

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ЕСӨН ҮҮЛДЭРИЙН 30 ГАРУЙ НОХОЙ АЛБА ХАШИЖ БАЙНА

 

Нохой өчигдөр хийж байсан зүйлээ өнөөдөр хийж чадахгүй байх тохиолдол байдаг гэнэ. Энэ үед хүмүүс бухамдаад эхэлдэг гэдгийг Ж.Өлзийбаяр хэлж байв.  Бүжигчин тайзан дээр гарахаараа  үзэгчдийн өмнө  инээгээд бүжиглэдэг. Үүнтэй адил нохойныхоо өмнө  буруу, зөв хийж байсан инээгээд, миний  нохой сайн байна  гээд урамшуулах хэрэгтэй байна. Эзэн нь ууртай, бухимдалтай байна уу  гэдгийг нохой   эзнийхээ нүүрний хувирал, биеийн хэлэмж, үнэрээс мэдэрдэг аж. Мөн нохойг сургахдаа зан араншинг нь судалдаг байна. Учир нь холерик зан араншинтай нохой, хүн хоёр хоорондоо зохицдоггүй аж. Тиймээс хүн болон нохойны холерик, сангвиник гээд зан  араншинг нь тааруулах хэрэгтэй. Нохой сургах нь өөрийн гэсэн онцлог, арга зүйтэй шинжлэх ухаан аж. Тухайн нохойнууд гадаад төрхөөрөө ижил байсан ч  зан араншин, сурах өнцөг ялгаатай байдаг гэнэ. Тиймээс нохойнд тохируулан хөнгөнөөс хүнд рүү, дэс дараалалтайгаар командаа зааж сургадаг аж. Албанд нохойг сонгож авахдаа сонсох, харах, үнэрлэх, биеийн өндөр, хөлийн тавилт, зуулт зөв байгаа эсэх тодорхой хэмжээний үзүүлэлтийг  хардаг байна. Одоогоор хил хамгаалах байгууллагад есөн үүлдэрийн 30 гаруй нохойг албанд чиглэл, төрлөөр нь ашиглахаар сургаж байгаа аж. Дэлхий нийтэд Бельгийн хоньчин нохойн  нэгэн төрөл болох  малинойс үүлдэрийн нохойг түлхүү ашиглаж байгаа гэнэ. Бусад улс оронд  ямар чиглэлээр  ямар нохой  ашиглах вэ гэсэн онцлогоос шалтгаалж   мэргэшүүлдэг аж. Дэлхий  дээр 400 гаруй мянган үүлдэрийн нохой байдаг.  
Манай улсын цэрэг хүчний байгууллагад ч гэсэн Бельгийн малинойс үүлдэрийн нохой түлхүү  ашигладаг аж. Энэ нохойны онцлог нь богино хугацаанд хурд хийж чаддаг, тэсрэлт сайтай байна. Харин Германы хоньч үүлдэрийн нохой нь 1890-ээд оноос эхлээд өнөөдрийг хүртэл албанд ашиглаж байгаа аж. 
Харин манай монгол банхар хоточ нохойны онцлог нь хамгаалалтын үүрэгтэй байна. Мөн цаг агаар, орчинд дасан зохицох чадвар сайтай, хамгаалж байгаа обьектондоо эзэн болж чаддаг онцлогтой аж.

 

СҮҮЛИЙН АРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 200 ГАРУЙ НОХОЙ ХӨТЛӨГЧИЙГ БЭЛТГЭЖЭЭ

 

“Албаны нохойн холбоо”, “Хөдөлмөр нийгэм хамгааллын  яамны мэргэжил арга зүйн үндэсний төв”,  “Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг” хамтарч албаны нохойн стандарт гаргасан байна. Жишээ нь, хоногт ямар  витамин, эрдэс бодис авах хэрэгтэй гэсэн стандартын дагуу нохой олон улсын чанарын шаардлага хангасан зориулалтын хоолоор хооллодог байна. Ингэхдээ нохойг дасгал сургуулилтаас 30 минутын өмнө, дараа гэж өдөрт гурван удаа хооллодог аж. Мөн нохойг хоол идсэнээс хойш 30 минут байранд нь амраагаад дараа нь дасгал сургуулилт хийдэг байна. 


Мөн нохой  сургалтын  төвийн  хувьд  багш, эмч, гөлгөн нохой маллагчтай байна.  Харин хилийн отрядуудад нохой хөтлөгч, сургагч багш нар байдаг аж. Мөн сүүлийн арван жилийн хугацаанд 200 гаруй нохой хөтлөгчийг бэлтгэсэн байна. Энэ тухай Ж.Өлзийбаяр “Нохой  хөтлөгч, сургагчийн эрэлт хэрэгцээ бий. Манай байгууллагын хувьд эрлийн, тусгай ажиллагааны, харуул хамгаалалтын гэсэн чиглэлээр сургадаг. Хилийн отряд заставуудаа  бүрэн нохойгоор хангаж чадахгүй байгаа. Тиймээс үүнийг хангаж ажиллахын тулд  жил  бүр нохой сургагчийн сургалт зохион байгуулдаг” гэлээ. Нохойг сургах сургалтыг гурав ангилдаг байна.  Эхээс төрөөд  хоёр сартайгаас  нь дөрвөн сар хүртэл гөлгөн нохойн сургалт хийдэг аж. Ингэхдээ хэрхэн зөв хооллох вэ, хүнтэй  зөв харьцах зэрэг дадлыг суулгадаг байна. Харин дөрвөөс найман сар хүртэл анхан шатны сургалт явдаг аж.

Үүнд насных нь онцлогт тохирсон   харайх,  эзэнтэйгээ цуг гүйх дасгал хөдөлгөөн хийдэг байна. Харин найман  сараас  дээш сартай нохойг албанд сургахад зургаан сар шаардлагатай байдаг аж. Жишээ нь, мэргэжлийн  дасгалууд ордог байна. Албаны нохойнд  суу, хэвт, үнэрлэ, хай гэсэн 18 команд зааж өгдөг аж.  Хил хамгаалалтад нохойг найман жил ашиглаж байна. Учир нь үнэрлэх,  харах, сонсох чадвар нь алдагдаж хөгширч эхэлдэг аж. Мөн найман нас хүрээгүй байхдаа үнэрлэх зэрэг чадвараа алдсан тохиолдолд албанаас хасах магадлалтай байна.  


Мөн нохойг анх сургасан эзнээс нь салгахгүй байхыг баримталдаг аж. Тухайн нохойн анхны эзэн нь зайлшгүй тохиолдолд салсан  үед  эхнээс нь ахиад сургалт явуулдаг байна. Энэ тухай Ж.Өлзийбаяр “Нохой эхний эзэндээ 100 хувь ажиллаж байсан бол хоёр дахь эзэндээ 70-80 хувь  хүчин зүтгэдэг. Нохой хэзээ ч эзнээсээ урвадаг амьтан биш. Эзэн нь энийг хамгаалаад  байж байгаарай гэсэн бол  эхнэр,  хамгийн сайн найз нь  байсан ч хариу үйлдэл үзүүлнэ. Бид монголд зохион байгуулагдаж байгаа нохойн үзэсгэлэн, тэмцээнд оролцож залуучуудынхаа  хийж байгаа ажлыг дэмжиж ажиллахыг хичээдэг. Учир нь бид нэгэн зорилготой нохой гэсэн амьтны төлөө явж байгаа учраас  аль болох хамтрахыг эрмэлздэг” гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 3 (6988)

jullie
nohoi surgagch ni mergejil monuu eswel hobby yu zaawal eregtei hvn hiideg uu
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

18 цаг 34 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

18 цаг 34 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

18 цаг 34 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

18 цаг 34 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

18 цаг 34 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

18 цаг 34 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

18 цаг 34 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

18 цаг 34 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

18 цаг 34 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

18 цаг 34 мин