2022 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2023 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Арванхоёрдугаар сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, нэгдүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, арванхоёрдугаар сарын 31-нд говь, талын нутгаар, нэгдүгээр сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус байна.
Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.
Арванхоёрдугаар сарын 31-нээс нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.
Эх сурвалж:www.polit.mn