Сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагджээ

2022-11-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /11.09/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Сугалаагаар цэцэрлэгт ордог тогтолцоо байх ёсгүй, хална.  Монгол Улс, яагаад цэцэрлэг сургуульгүй болсон юм бэ. Шалтгааныг нь судалж үзэхэд, төрийн өмчийн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагджээ. Хууль бусаар хэн нэгний нэр дээр шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт төрийн өмчийн сургууль, цэцэрлэгээс 12 сургуулийн 2.1 га газар, 8 их дээд сургуулийн 1.8 га газар хувь хүний нэр дээр буюу захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна. Зарим нийтийн хэрэгцээний газруудад орон сууц барьж СӨХ-ийн нэр дээр шилжүүлсэн байна. Хөдөө орон нутгийн төрийн өмчит газар ч гэсэн гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэгдсэн тохиолдол байгаа. Нийт сургуулийн 70-80 хувьд нь биеийн тамирын талбай бусдын нэр дээр шилжиж, заал барих газаргүй  болсон байна. Иймд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас иргэний болон хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж, үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцалж, газрын үнийг буцаан төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох, зөвшөөрөлгүй газарт баригдсан гарааш, үл хөдлөх хөрөнгийг дахин чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Бүх төсвийн захирагч нар, газрынхаа үнэлгээг дахин хийлгэж, баланст авах ёстой байсан" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

51 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 0 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 9 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

3 цаг 57 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 1 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 19 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

8 цаг 45 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

8 цаг 45 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

23 цаг 41 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин