Номын сантай болох сурагчдын хүсэл биелжээ

2022-11-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Номын сан нь уншигчдад мэдлэгийг харамгүй түгээдэг оюуны өргөө юм. Чимээгүй соёлтой орчинд номоор тархиа цэнэглэх нь өөрийгөө олох зам болдог. Хөвсгөл аймгийн Хатгал сумын англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Хатгал” ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн зургаан сурагч төсөл бичиж номын сан байгуулжээ. Бага сургууль дотроо номын сантай ч сурагчдад хүрэлцээ багатай, ихэвчлэн сурах бичиг зонхилдог байна. Бас сурагчид номын санд хичээл хийхэд орчин нь тухгүй байжээ. Тиймээс ахлах ангийн сурагчид нэгдэж номын сан байгуулахаар зорьжээ. Анх тохижуулсан байрандаа үйл ажиллагаагаа явуулахад төслийн 10 сая төгрөг нь хүрэлцэхгүй байв. Мөн эрүүл аюулгүй байдлаа тооцоолж сургууль руугаа нүүжээ.

Энэ оны гуравдугаар сард төслөө бичиж есдүгээр сард төслийн санхүүжилтээ авсан байна. Тэд төслийн мөнгөө аваагүй байхдаа сургуульдаа хүсэлт тавьж номын сангийнхаа шалыг нь солиулж, бусад жижиг засварыг хийлгэсэн аж. Төслөө бичихэд тулгамдсан асуудал нь интернэт байжээ. Өнгөрсөн наймдугаар сараас ментортойгоо хамтарч төслөө илүү сайжруулсан байна. Номын сангийн үйл ажиллагаагаа хөгжүүлж, сайжруулахаар онлайнаар номын хандив эхлүүлсэн. Мөн сар гаруйн хугацаанд найман сая төгрөгийн хандив цуглажээ. Тэд удахгүй олон номоор номын сангаа чимж үеийн найзууд, дүү нарынхаа мэдлэгийг тэлэх хүсэлтэйгээ бидэнтэй хуваалцсан юм.

“Conquerors” клубын тэргүүн Б.Үүрийнцолмон “Номын сан маань актлагдаад таван жил болсон. Сурах орчин сайтай байснаар сурлагын түвшин сайжирна. Боловсрол нь бидний болон дүү нарын ирээдүйд чухал нөлөөтэй. Анх цахим орчноос “Teen шийдэл” төслийн уралдааны зарлалыг олж харсан. Тэгээд л сургуулийнхаа үе тэнгийн сурагчдаас багаа  бүрдүүлээд оролцохоор шийдэж, манай сургуульд ямар асуудал тулгамдаж байгааг олох судалгаа хийсэн. Үүнээс номын сан нь сурагчдад тулгамдаж буй асуудал гэдгийг олж харсан. Энэ сэдэв нь бидний санаа юм. Төсөлд 15-18 насныхан оролцох болохоор том хүнээс тусламж авахгүйгээр өөрсдөө шат дарааллаар нь төслөө бичсэн” гэж байлаа.

Тэдний цаашдын зорилго нь сургуулийнхаа сурагчдын хөгжилд анхаарч үйл ажиллагаа явуулахаар олон зүйл төлөвлөжээ. Номын хандивын гэрээгээ хийгээд санхүүжилтээ өөрсдийн данс руу авсан. Энэ санжүүжилтээрээ шаардлагатай эд зүйлээ аваад номын фондоо нэмэх юм. Мөн номын сангийнхаа хажууд клуб байгуулахаар болжээ. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд сургуулийнхаа зөвлөх багшийг сонгосон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 218 (6950)

 

“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

4 цаг 15 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

4 цаг 15 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

4 цаг 15 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

15 цаг 20 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин