“Хордлогод орсон байж болзошгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүүхдүүд олноор ирсэн”

2022-11-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн А байранд өнөөдөр /2022.11.08/ тодорхойгүй хий алдагдаж, олон хүүхэд эмнэлгийн тусламж авч байгаа талаар тус аймгийн хэвлэлээр мэдээлж буй. Энэ талаар Дарханы Боловсрол Шинжлэх ухааны газар болон сургуулиас  тодрууллаа.

“Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захиргаанаас өгч байгаа мэдээллээр “Ямар хий алдсан болохыг тогтоохоор Онцгой, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.Хий хичээлийн хоёрдугаар цагийн дундуур алдагдаж, газ шиг үнэр гарч хүүхдүүд ханиалгаж эхэлсэн. Багш нар сурагчдын аюулгүй байдлыг хангаж сургуулиас гарахыг зөвлөсөн.Хүүхдүүд олноор ханиалгаж эхэлсэн даруйд яаралтай түргэн тусламж дуудаж, онцгой байдлын албанд дуудлага өгсөн. Одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй. Эхлээд хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлсэн. Одоо багш, ажилчдад эмнэлгийн байгууллага тусламж үзүүлж байгаа. Сургуулийн захиргааны ажилчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл бүгд байна” гэлээ.

Харин Дархан-Уул аймгийн яаралтай тусламжийн газраасЯаралтай тусламж авахаар 40 гаруй хүүхэд, 10 орчим багш, ажилчид ирсэн. Эхний ээлжид хүчилтөрөгчийн дутагдалд орсон эсэхийг шалгаж, аппарат залгаж, шингэж хийж байгаа. Хордлогод орсон байж болзошгүй, шингэн дутагдсан, ханиалгасан, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүүхдүүд олноор ирсэн. Биеийн байдал нь хүнд, хүндэвтэр хүүхэд байхгүй. Ихэнх нь анхан шатны тусламж шаардлагатай хүүхдүүд ирсэн.Газ дэлбэрсэн, нулимс асгаруулагч цацсан эсэхийг эмнэлгийн байгууллага тогтоохгүй. Холбогдох албаны хүмүүсийн дүгнэлт гарах хүртэл бид яаралтай тусламж авахаар ирж буй хүмүүст эмнэлгийн үйлчилгээг л үзүүлнэ гэх хариултыг өглөө.

Уг асуудлаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан газар дээр нь ажиллаж байгаа аж. Тэрбээр эцэг эхчүүд, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Аймгийн хэмжээнд холбогдох албаныхан учир шалтгааныг тодруулахаар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Одоогийн байдлаар сургууль дээр ОБЕГ, Тагнуулын байгууллага, цагдаагийн албаныхан шалгалт хийж байгаа. Урьдчилсан байдлаар гараар буюу механикаар цацдаг амьсгал боогдуулагч хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл илэрсэн. Гэхдээ энэ бол урьдчилсан мэдээлэл. Шалгалт дуусахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Санаатай үйлдэл эсэхийг тогтооно. Тиймээс эцэг, эхчүүд санаа зоволтгүй тайван байх ёстой" гэлээ.

Харин цэцэг эхчүүдийн төлөөлөл Дархан-Уул аймгийн эмнэлэг дээр цуглараад байна. Тэд хүүхдийн хувцсанд ямар нэг онцгой үнэр шингэсэн байна. Үүнийг тогтоож өгнө үү гэж тус аймгийн Засаг даргын орлогчид уламжиллаа.

Эх сурвалж:www.polit.mn

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

15 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

24 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

33 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

3 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

3 цаг 25 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

4 цаг 43 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

8 цаг 9 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

8 цаг 9 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

23 цаг 5 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин