Б.Бат-Эрдэнэ:Утаа буураагүйд шахмал түлш нөлөөлж байгааг тогтоохоор ажиллаж байна

2022-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн жилүүдэд хэчнээн хэмжээний шахмал түлш хэрэглэсэн тооцоолол болон утаа буурахгүй байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөв.

2020 онд 350 мянган тонн сайжруулсан шахмал түлш нийлүүлж, улсын төсөвт 77 тэрбум суулгажээ. Өөрөөр хэлбэл тухайн онд Улаанбаатарын иргэд 350 мянган тонн нүүрсээр өвөлжсөн байна.2021 онд 557 мянган тонн, 2022 онд 515 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэжээ

Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Нийслэлд 2023 онд 690 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоолол гарсан нь 2020 оныхтой харьцуулахад 340 мянган тонноор их болж байна. Энэ нь агаарын бохирдолд нөлөөлж байна.Цар тахлын үед буюу 2020, 2021 онд автомашины болон бүх нийтийн хөл хорио тогтоож байсан. Автомашины агаарын бохирдолд үзүүлж байгаа нөлөөллийг 30 хувь гэж тооцсон.Улаанбаатар хотод явж байгаа 700 орчим мянган машины 88 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Шахмал түлшний баруун, зүүн хоёр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 3000 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ. Энэ хоёр үйлдвэрт техник, технологийн ямар ч шинэчлэл хийгээгүй. Түлшийг яг хуучнаараа үйлдвэрлэж байгаа. Утаа буурахгүй байгаа нь түлшиндээ байна уу гэдгийг тогтоохоор Ажлын хэсэг хоёр үйлдвэрт өглөө, өдөр, орой гурван удаа миддлингийн шалгалт хийж байгаа. Түлшний хувьд стандартын дагуу үйлдвэрлэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдсэн" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

8 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

17 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

26 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

3 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

3 цаг 18 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

4 цаг 36 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

8 цаг 2 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

8 цаг 2 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 58 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин